- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ СУМЫГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТ ХОЛБОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 8 дугаар сарын 20-ний өдөр
Дугаар 266
Улаанбаатар хот
ЗАРИМ СУМЫГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТ ХОЛБОХ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2007 оны 10 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний тухай хуулийн 5.1.1 дэх заалт, Хөгжлийн банкны тухай хуулийн 8, 9, 10 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймгийн Бугат сумыг эрчим хүчний эх үүсвэрт холбоход шаардагдах 1.8 (нэг тэрбум найман зуун сая) тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гарган, эргэн төлөлтийг 2015 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй. 2. Бугат сумыг эрчим хүчний эх үүсвэрт холбох ажлыг 2014 онд багтаан шуурхай зохион байгуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
