A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТУУД ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН Т
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТУУД ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

1993 оны 03 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Л.Баасан, Ц.Цолмон, Н.Жанцан, Ж.Чойжанцан, Ж.Бямбаа, Б.Дангаасүрэн, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Хуралдаанаар Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн 20 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 13 дахь заалт, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтуудыг зөрчсөн тухай маргааныг дахин хянан хэлэлцэв.

Хуралдаанд маргагч талуудыг төлөөлж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөр Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ц.Нямдорж, С.Нямзагд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Түмэн, шадар туслах П.Цагаан, шинжээчээр Монгол Улсын Их Сургуулийн ЭЗСЭШХ-ийн санхүүгийн тэнхмийн эрхлэгч, эдийн засгийн ухааны дэд доктор Д.Дуламсүрэн, Төр нийгэм судлалын академийн төвийн эрхлэгч, эдийн засгийн ухааны дэд доктор Б.Намсрай, Цагдаагийн дээд сургуулийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор С.Жанцан, Төр нийгмийн судлалын академийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Оюунбаатар нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч 1993 оны 1 дүгээр сарын 11-нд Үндсэн хуулийн Цэцэд хандаж Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд харшилж байна гэж үзэж уг асуудлыг авч хэлэлцэж дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийг Цэцэд албан ёсоор тавьжээ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Б.Дангаасүрэн Ерөнхийлөгчийн хүсэлтийг үндэслэн 1993 оны 1 дүгээр сарын 14-нд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэж, холбогдох шалгалт хийжээ. Үндсэн хуулийн Цэц 1993 оны 2 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд хуралдаж, Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу үүссэн маргааныг авч хэлэлцэв. Маргааныг хэлэлцэх явцад Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, зөвлөх Б.Цэрэндорж иргэнийхээ хувьд хэд хэдэн асуудал хөндөж мэдээлэл өгснийг аман магадлалаар энэ маргаантай хамтран шийдвэрлэхээр тогтсоны дотроос Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтыг зөрчсөн тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцэн авч үзээд Цэц дүгнэлтээ оруулан Улсын Их Хуралд өргөн толилуулжээ. Цэцийн дүгнэлтэд заахдаа:

"1. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь ".. . хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална", "Улсын Их Хурал ... хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ" гэж заасан Үндсэн хуулийн 20 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

2. Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь "Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх", "Улсын Их Хурал, ... хуульд өөрчлөлт оруулах ... асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ" гэсэн Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

3. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Татварын байцаагчийн бие хамгаалах тусгай хэрэгслийг хэрэглэх журмыг Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрснөөр Улсын Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар тогтооно" гэсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна"... гэжээ.

Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлтийг Улсын Их Хурал 1993 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа авч хэлэлцээд "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй" гэсэн заалт бүхий 22 тоот тогтоол гаргажээ.

Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон П.Цагаан мэдүүлэхдээ: "Бид хүмүүнлэг нийгэм байгуулах, Үндсэн хуулиа дээдлэн сахих тухай ярьж байгаа. Хуучин бол гүйцэтгэх засаглалд түүгээр ч барахгүй нэг намд хамаг эрх мэдэл төвлөрч, бүх юмыг боймолж байсан. Одоо бол өөр. Аливаа хууль Үндсэн хуульд бүрэн нийцэж байх ёстой. Үүнийг үндэслэн Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн 20 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1-ийн заалтуудыг үнэхээр зөрчиж байгаа юм. Үндсэн хуулиар бол хууль тогтоох цорын ганц байгууллага бол Улсын их Хурал байгаа. Иргэд зөвхөн хуулиар ногдуулсан албан татварыг л төлөх ёстой. Үүнээс үүдээд Засгийн газрын тогтоосон, өөрөөр хэлбэл хуулиар ногдуулаагүй татварыг төлөхгүй байх эрхтэй байж болно. Засгийн газар татварын хувь хэмжээ тогтоосон тохиолдолд шүүгч хуулийг хэрэглэх биш тогтоолыг хэрэглэх болох юм. Нөгөө талаар Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улс бол төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс гэдгийг анхаарах ёстой. Үүнээс үндэслээд манай улс татварын нэг нэгдсэн бодлоготой байх ёстой гэдгийг сайн бодолцох хэрэгтэй юм. Үүнийг харгалзан үзэхгүй бол цаашдаа Монгол Улсын төрийн хүчийг сулруулах алсын үр уршиг, аюултай байж болзошгүй гэсэн эмзэглэл бидэнд байгаа. Засгийн газар татварын хувь хэмжээ тогтоох тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй болчих тал гарч бас болно. Одоо би Б.Цэрэндоржийн итгэмжилсний дагуу Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтаар байр сууриа хэлье. Энэ заалтын баталгааны ач холбогдолтойг үгүйсгэхгүй. Гэхдээ хүний эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг даруй мөн болдог. Иймээс бие хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалт, хэрэглэх журмыг заавал хуулиар тогтоох ёстой гэж үзэж байна. Тэгэхгүй бол манай улсын нэгдэж орсон иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 9 дүгээр зүйлийн заалттай давхар харшилна" гэв.

Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нямзагд мэдүүлэхдээ "...Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хуулийн заалтад харшилж байгаа эсэхийг шийдэх эцсийн шатанд бид ирээд байна. Бид Д.Дэмбэрэлийн илэрхийлсэн байр суурийг дэмжсэн хэвээр байгаа. Энд нэг зүйлийг бид сайн ойлгох ёстой гэж бодож байна. "Эрх олгосноор", "хууль тогтоомжийн дагуу" гэсэн хоёр зүйлийг ойлговол эрх шилжүүлээгүй гэдэг нь ойлгогдох ёстой юмаа. 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ингээд шийдвэл практик талаас нь авч үзвэл Улсын Их Хурал аахар шаахар зүйлийг хийх болох юм. Нөгөө талаар төвлөрөл ихдэж ёстой хуучинсаг байдал тогтоно... хуучинсаг гэдэг үгийг би давтан хэлж байна. Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг аваад хаячихаж болноо. Үүнээс ард түмэн л хохирно. Бид бол ийм хохирол гаргуулахгүй байх зорилготой. Ер нь би асуудлыг Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 7 дахь хэсгээр шийдэж өгөөч гэж хүсч байгаа юм. Бид хайгуул хиймээр байна. Жишээлбэл яагаад Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэглэж болдоггүй юм бэ гэх мэт. Үндсэн хуулийг зөрчөөгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлж байна. Цэцийн түрүүчийн хуралдаан дээр хүрсэн түвшингээс цааш явах саналтай байна" гэв.

Тусгай мэргэжил шаардсан зарим асуудлуудаар бие даасан шинжээчдийн 2 хэсгийг томилж дүгнэлт гаргуулав.

Шинжээчдийн нэгдүгээр хэсгийг Шинжлэх ухааны академийн ЭЗХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, эдийн засгийн ухааны доктор Г.Пүрэвбаатар, Монгол Улсын Их Сургуулийн ЭЗСЭШХ-ийн санхүүгийн тэнхмийн эрхлэгч, эдийн засгийн ухааны дэд доктор Д.Дуламсүрэн, ТНСА-ийн төвийн эрхлэгч, эдийн засгийн ухааны дэд доктор Б.Намсрай нарын бүрэлдэхүүнтэй байгуулж дор дурьдсан эдийн засгийн асуултуудыг тавьж хариулт гаргуулав. Үүнд:

1. Үндсэн хуульд заасан "албан татвар" гэсэн ухагдахууныг "хураамж", "төлбөр" гэсэн ухагдахуунтай нэгтгэж адилтгасан нь эдийн засгийн агуулга, арга зүйн хувьд зөв үү?

Хариулт: Албан татвар нь хураамж, төлбөрөөс зарчмын хэд хэдэн ялгаатай. Нэгд, өмчтөний орлогын тодорхой хэсгийн төрийн /нийгмийн/ хэрэгцээнд албан журмаар дайчлах утга санааг албан татвар илэрхийлдэг бол хураамж, төлбөр нь үйлчилгээний үнэ, хөлсний шинжтэй байна. Хоёрт, албан татвар нь өсөн нэмэгдэх, шууд хамааралтай, буурах шинжтэй бөгөөд энэ нь албан татварын хувь, хэмжээгээр тодорхойлогддог бол хураамж, төлбөрт ийм шинж байдаггүй. Гуравт, албан татвар ногдуулах хувь хэмжээг тогтоох эрхийг төр эдэлдэг /буюу төр дангаар шийдвэрлэдэг/ бол хураамж, төлбөрийн хэмжээ нь үйлчилгээ, ашиглалтын хэмжээ, тухайн үеийн зах зээлийн үнэнд тулгуурлаж тогтоогддог. Дөрөвт, албан татвар бол эдийн засгийн зохицуулалтын үндсэн хэрэгсэл юм. Нийт эдийн засагт учирсан хүндрэл бэрхшээл, онцлог нөхцөл байдлаас шалтгаалан албан татварын концепцийг боловсруулж, түүнд тулгуурлан албан татварын тогтолцоог бүрдүүлдэг. Харин хураамж, төлбөр, нийт эдийн засгийн зохицуулалтын хэрэгсэл болдоггүй. Тавд, албан татвар нь хүн амын орлогыг жигдрүүлэх хэрэгсэл болдог бол хураамж, төлбөрт ийм зориулалт байдаггүй. Зургаад, албан татвар ба хураамж, төлбөрийн зорилго, үндэслэл, хэрэгжүүлэх болон хяналт тавих арга хэлбэр, хүлээх хариуцлага ч өөр байна. Энэ бүхнээс үзэхэд албан татварыг хураамж, төлбөртэй адилтгах нь эдийн засгийн агуулга, арга зүйн хувьд буруу юм.

2. Эдийн засгийн онолын үүднээс авч үзвэл албан татвар, хураамж, төлбөрийг бий болгох, өөрчлөх, хүчингүй болгох гэдэгт тэдгээрийн хувь хэмжээ багтаж, үндсэн элемент нь болдог уу?

Хариулт: Албан татвар, хураамж, төлбөрийн аль алины хувьд тэдгээрийг төлөгч буюу субъект, татвар оногдуулах зүйл буюу объект, албан татвар, хураамж, төлбөрийн хувь хэмжээ нь үндсэн элемент болно. Албан татварыг шинээр бий болгох, өөрчлөх, хүчингүй болгоход түүний хувь хэмжээ нь уг албан татварын шинж чанарыг тодорхойлдог учраас түүний цөм болсон асуудал юм.

3. Үнэ өсөж, мөнгөний ханш буурахад хүн амаас хураах татвар өөрчлөгдөж байх ёстой юу?

Хариулт: Үнийн өсөлт, мөнгөний ханшны жолоодлогогүй бууралтыг харгалзан хүн амын орлогоос хураах албан татварын бодлого өөрчлөгдөж, орлогын зэрэглэл, хувийг өөрчлөх шаардлага гарч болох юм.

4. Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Засгийн газар үнийн өсөлтийн түвшинг харгалзан албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээг өөрчилнө" гэсэн заалт эдийн засаг, эрх зүйн хувьд зөв үү?

Хариулт: Албан татвар ногдуулах орлогын хэмжээ, шатлал ба албан татварын хувийг гагцхүү Улсын Их Хурал өөрчлөх эрхтэй. Учир нь гэвэл албан татвар ногдуулах орлого ба хувь нь эдийн засаг, нийгмийг удирдаж, зохицуулах бодлого, механизмын чанартай тулгуур том асуудал. Ард түмний аж байдалд ч шийдвэрлэх ач холбогдолтой. Энэ байр сууринаас авч үзвэл, татвар ногдуулах орлого, хувийг өөрчлөх, зохицуулах эрхийг гүйцэтгэгч байгууллагад /Засгийн газарт/ эдлүүлэх нь утгагүй хэрэг. Хэрэв энэ эрхийг Засгийн газарт шилжүүлбэл зардлаа хорогдуулахын оронд албан татварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдийг хохироож, ачааллын хүндийг хүн амын нуруунд тохоход хүргэж болзошгүй юм.

Шинжээчдийн хоёрдугаар хэсгийг Цагдаагийн дээд сургуулийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор С.Жанцан, ТНСА-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Оюунбаатар, Улсын ерөнхий прокурорын туслах О.Баяраа нарын бүрэлдэхүүнтэй байгуулж хууль зүйн чанартай 3 асуулт тавьж хариу авсан. Үүнд:

1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие хамгаалах тусгай хэрэгсэл гэдэгт юу юу багтах вэ?

Хариулт: Цагдан сэргийлэх, засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын ажилтнаас үүргээ биелүүлэх баталгааны тухай хуулийн гуравдугаар зүйл, энэ зүйлийн хэм хэмжээг хэрэглэх тухай Ерөнхий прокурорын зөвшөөрснөөр Цагдаагийн ерөнхий газрын даргын 1990 оны А/8 тоот тушаал, энэ тушаал, зааварт өөрчлөлт, нэмэлт оруулсан 1991 оны б/76 дугаар тушаалд бие хамгаалах тусгай хэрэгсэлд дараахь зүйлийг хамааруулжээ. Үүнд:

а/ гар, хөл, хурууны гав;

б/ хүлэг;

в/ ороох цамц /номхотгох цамц/;

г/ хаймран бороохой;

д/ ВСЛ-888, ЖА-90, 306, 6804, ГАК-1, ДИГ-1,2, ВК-763 маркийн хүний биед цочрол үүсгэх үйлчилгээтэй цахилгаан бороохойнууд;

е/ КО-5001, Оргинал Т-1000 маркийн нэг хүнд нөлөөлөх нулимс асгаруулах, амьсгал боогдуулах үйлчилгээтэй шүршигч;

ё/ олон хүнд нөлөөлөх нулимс асгаруулах, амьсгал боогдуулах хийн цэнэгтэй гар буу;

ж/ авто тээврийн хэрэгслийг албадан зогсоох төхөөрөмж;

з/ усан хөөрөг зэрэг болно. Оросын Холбооны Улс болон бусад орнуудад утаан хөшиг /манан/ үүсгэгч бие хамгаалах тусгай хэрэгслийн тоонд ордог. Эдгээрийг цагдаагийн ажилтан гэмт хэрэг, эрх зүйн бусад зөрчлийг таслан зогсоох, гэм буруутай этгээдийн халдлага, довтолгооноос өөрийн болон иргэдийн амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, түүнийг дайчлан баривчлах, цагдаагийн байгууллагад албадан хүргэхийн тулд хэрэглэж байна.

2. Тэдгээрийг ямар үед хэрхэн хэрэглэх вэ?

Хариулт: Татварын байцаагч нь түүнийг албан үүрэгтэй нь холбогдуулан эсвэл үүргээ гүйцэтгэж байх үед нь идэвхитэй эсэргүүцэл үзүүлсэн, амь бие, эрүүл мэндэд нь халдахаар завдсан, бодит халдлага хийсэн нь халдагчийн үйл хөдөлгөөн, үг хэллэгээр батлагдаж байвал сая бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэж болно. Татварын байцаагч нь гүйцэтгэж байгаа үүргийн онцлогоос шалтгаалж зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор нэг хүнд нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч /шүршигч/ нулимс асгаруулах, амьсгал боогдуулах хийн цэнэгтэй гар буу хэрэглэж болно.

3. Төрийн төлөөлөгчийн бие хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалт, түүнийг хэрэглэх журмыг прокурорын зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэх байгууллага тогтоож болох эсэх?

Хариулт: Бие хамгаалах тусгай хэрэгслийн төрөл, түүнийг хэрэглэх журмыг гүйцэтгэх байгууллага тогтоож Улсын ерөнхий прокурор зөвшөөрөл өгөх хэлбэрээр хянаж ирсэн нь "Бүх яам, албан газар, олон нийтийн болон хоршооллын байгууллага, албан тушаалтан, иргэдээс хуулийг хэрхэн биелүүлж байгаад дээд хяналтыг Улсын прокурор гүйцэтгэнэ" гэсэн хуулийн 72 дугаар зүйлийн заалт, түүнчлэн 1976 онд батлагдсан Прокурорын хяналтын хуулийн 15 дугаар зүйлийн "а" хэсэгт заасан хэм хэмжээг хэрэгжүүлж ирсэнтэй холбоотой.

Улсын прокурорын зөвшөөрснөөр НАХЯ-ны сайд /одоогийн Цагдаагийн ерөнхий газрын дарга/ бие хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалт, хэрэглэх журмыг баталж ирсэн нь Цагдан сэргийлэх байгууллагын 1985 онд батлагдсан дүрмийн 19 дүгээр зүйлийн "номхотгох тусгай хэрэгслийн жагсаалт, тэдгээрийг хэрэглэх журмыг НАХЯ-ны сайд, Улсын прокурорын зөвшөөрснөөр батална" гэсэн заалтаас урган гарч байна.

1990 онд батлагдсан "цагдан сэргийлэх, засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын ажилтнаас үүргээ биелүүлэх баталгааны тухай" хуулийн дөрөвдүгээр зүйлд дээрх журмыг дахин хуульчлан баталгаажуулжээ.

Дээр дурьдсан хуулийн заалт нь бие хамгаалах тусгай хэрэгслийг Монгол Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрснөөр гүйцэтгэх төв байгууллагын дарга батлах замаар хүний эрхийг хязгаарлахад чиглэгдсэн эрхийн акт гаргах нөхцөл бүрдүүлж, хууль тогтоогчийн эрх эдлэхэд хүргэж байсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн "хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно" гэсэн хүний эрхийн халдашгүй байдлыг хангах тухай хэм хэмжээтэй илт зөрчилдөж байна гэж үзэж байна.

Төрийн төлөөлөгч албан үүргээ биелүүлж байгаа үедээ галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх нь хүний эрх, эрх чөлөөг бодитой хязгаарлах, амь бие, эрүүл мэндэд нь хохирол учруулахад хүргэдэг тул Монгол Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхийнхээ дагуу галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх журмыг эрх бүхий төрийн төлөөлөгчийн гүйцэтгэж байгаа албан үүргийн онцлог, хэрэгжүүлэх арга, эрх хэмжээг харгалзан тус бүрд нь ялгавартайгаар тогтоож, энэ тухай бие даасан хууль гаргах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: "Засгийн газар үнийн өсөлтийн түвшинг харгалзан албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээг өөрчилнө" гэж заасан нь үнэ өссөн тохиолдолд иргэдийг татварын дарамтаас чөлөөлөх гэсэн агуулга бүхий чухал заалт боловч Улсын Их Хурлаас хуульчлан тогтоосон хэм хэмжээг өөрчлөх шууд утгыг илэрхийлж байгаа, ийнхүү өөрчилснөөр ногдуулах татварын хувь хэмжээ өөрчлөгдөхгүй байх баталгаагүй, нөгөө талаар албан татвар ногдуулах орлогын хэмжээг өөрчлөх, зохицуулах эрхийг хуулийн биелэлтийг зохион байгуулах үүрэг хүлээсэн Засгийн газарт шилжүүлсэн зэрэг нь Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндорж Үндсэн хуулийн Цэцийн 1993 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан дээр иргэнийхээ хувьд Татварын ерөнхий хуулийн хэд хэдэн заалт Үндсэн хуульд харшилж байна гэж албан ёсоор мэдээлэл хийж Цэц авч үзэхийг хүссэний дотор мөн хуулийн 28 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн "... бие хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалт, түүнийг хэрэглэх журмыг Улсын ерөнхий прокурорын зөвшөөрснөөр Улсын татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар тогтооно" гэсэн нь Үндсэн хуулийн заалтад харшилж байгаа тухай асуудлыг Цэц бүрэлдэхүүнээрээ ам магадлал гарган хүлээн авч дүгнэлт гаргасан, түүнчлэн энэхүү хуралдаанд Б.Цэрэндорж хүндэтгэх шалтгаанаар биеэр оролцож чадаагүй учир өөрийгөө Цэцэд төлөөлөх эрхийг Б.Түмэн, П.Цагаан нарт албан ёсоор /бичгээр/ олгосныг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дээрх заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт "Иргэн ... халдашгүй чөлөөтэй байх эрхтэй, ... хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглно" гэж заасныг шууд зөрчиж байгаа бөгөөд бие хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалт, түүнийг хэрэглэх журмыг хуулиар тогтоох ёстой байтал гүйцэтгэх байгууллагууд тогтоож байхаар заасан нь буруу болжээ.

Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх нь Цэцийн хуралдааны хэлэлцүүлэг, бусад нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байгаа тул энэхүү хоёр заалттай холбогдох маргааны талаар нэмэлт шалгалт хийх шаардлагатай гэж Цэцийн гишүүдийн дийлэнхи олонхи нь санал өгсөн тул энэ асуудлыг улс төр, хууль зүй, эдийн засгийн мэргэжил бүхий хамтарсан шинжээч томилж дүгнэлт гаргуулах замаар дахин нэмэлт шалгалт хийсний эцэст Цэц эцэслэн шийдвэрлэхээр хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэрийн заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсгийн заалтыг, Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь "Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх", "Улсын Их Хурал ... хуульд өөрчлөлт оруулах ... асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ" гэсэн Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн Цэцийн хуралдааны хэлэлцүүлэг, хавтаст материалд авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй батлагдаж байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, 4, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Цэцийн бүх гишүүдийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн "... бие хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалт, түүнийг хэрэглэх журмыг Улсын ерөнхий прокурорын зөвшөөрснөөр Улсын татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар тогтооно", Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Засгийн газар үнийн өсөлтийн түвшинг харгалзан албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээг өөрчилнө" гэсэн заалтыг тус тус хүчингүй болгосугай.

2. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтууд Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг үндэслэн нэмэлт шалгалт хийсний эцэст Цэц дахин хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэхээр хойшлуулсугай.

3. Энэ тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно.

ДАРГА Г.СОВД

ГИШҮҮД Г.НЯМДОО

Л.БААСАН

Ц.ЦОЛМОН

Н.ЖАНЦАН

Ж.ЧОЙЖАНЦАН

Ж.БЯМБАА

Б.ДАНГААСҮРЭН

Д.ЧИЛХААЖАВ

 МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТУУД ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ 

1993 оны 03 дугаар сарын 13-ны өдөр                                                                        Дугаар 02                                                                                        Улаанбаатар хот                                                                         