A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 277

Улаанбаатар хот

ЗАРИМ КОМПАНИЙН СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1, 16.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Татварын байгууллага, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, аж ахуйн нэгжийн гаргасан санал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны саналыг харгалзан дор дурдсан компанийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай:

Компанийн нэр

Үйл ажиллагааны чиглэл

Байршил

(аймаг, нийслэл, сум, дүүрэг)

1.

"Хөвших" ХХК

Архи

Баянхонгор аймаг,

Баянхонгор сум

2.

"Ганбогд" ХХК

Архи

Баянхонгор аймаг,

Баянхонгор сум

3.

"Би Цэ трейд" ХХК

Архи

Улаанбаатар хот,

Хан-Уул дүүрэг

2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.ТҮВДЭНДОРЖ