A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 280

Улаанбаатар хот

ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛЫН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөө, аж ахуйн давхар даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах үүрэг бүхий "Хөдөө аж ахуйн давхар даатгал" хувьцаат компанийг үүсгэн байгуулсугай. 2. "Хөдөө аж ахуйн давхар даатгал" хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэгчээр Сангийн сайд Ч.Улааныг томилсугай. 3. "Хөдөө аж ахуйн давхар даатгал" хувьцаат компанийг үүсгэн байгуулах зорилгоор Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд заасан хөрөнгийн эх үүсвэрийг зориулалтын дагуу "Хөдөө аж ахуйн давхар даатгал" хувьцаат компанийн дансанд шилжүүлэх, үлдэгдэл эх үүсвэрийг Монгол Улсын 2015, 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах, цаашид хуулийн дагуу төсвөөс санхүүжүүлэхээр заасан хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН