A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ,ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТА
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

1998 оны 10 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 07

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ,ХҮН АМЫН ОРЛОГЫН

АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТАЛААРХИ

МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / Дүгнэлт/

Төрийн ордны 251 дүгээр өрөө

Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Н.Чинбат /илтгэгч/, Ж.Амарсанаа, Д.Чилхаажав, В.Удвал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүү, өргөдөл гаргагч иргэн Т.Долгорсүрэн, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн До.Ганболд нарыг оролцуулан Төрийн ордны Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв.

Нэг.Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэн Т.Долгорсүрэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөл, түүнтэй холбогдуулан Цэцийн хуралдаанд өгсөн тайлбартаа: "1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан, 1993 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн6-д "аж ахуйн нэгж, байгууллага бусдад олгосон хөдөлмөрийн хөлс,шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх" заалт, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4-т "…түүнд ногдуулан суутгасан татварын хэмжээг…" гэсэн заалт, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 5-д "Аж ахуйн нэгж, байгууллага хувь хүнд олгосон дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулж дундын суутгал хийнэ" гэсэн заалт, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д "Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг иргэний цалин, хөдөлмөрийн хөлсөнд ногдох албан татварыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага сарын эцэст суутган авна", мөн зүйлийн 5-д "Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл,оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгчийн шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлого, бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлого, урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагнал олгож байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн нь тухайн орлогод энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 6, 7 дахь заалт болон 8.1 дүгээр зүйлд заасан хувиар албан татвар ногдуулан суутган авч, 3 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ" гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-ын "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална", 14 дүгээр зүйлийн 1-ийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна", 17 дугаар зүйлийн 1-ийн 3-ын "хуулиар ногдуулсан татвар төлөх" гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэжээ.

Иргэн Долгорсүрэн үүнийгээ тайлбарлаж Үндсэн хуулиар хүлээлгэсэн үүргийг иргэн хэн боловч өөрөө ёсчлон биелүүлэх ёстой. Гэтэл хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч иргэний албан татвар төлөх үүргийг /тодруулбал орлого болон төлөх татварын хэмжээг зөв тогтоох, хуулийн хугацаанд төсөвт шилжүүлэх зэрэг/ ажил олгогчоор гүйцэтгүүлэхээр хуульчилсан нь Үндсэн хууль зөрчиж байгаа хэлбэр мөн гээд Орхон аймгийн татварын хэлтсээс Хүн амын орлогын татварын хуулийн биелэлтийг Эрдэнэт үйлдвэрт шалгаад, ажиллагсдынхаа татвар ногдох орлогыг бууруулж, буруу хууль баримтлан бага хувиар татвар ногдуулж, татварын орлогыг бууруулсан гэж нөхөн төлбөр тавьсныг буруу гэж үзэж, шүүхэд гомдлоо гарган түүнийг шүүх юу гэж үзэж, яаж шийдвэрлэсэн тухай баримтуудыг хавсарган тайлбарласан байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч иргэн бусдаар татвараа тооцуулж, тушаалгаж,түүнээс үүсэх хариуцлагыг нь ажил олгогчид хуулиар үүрүүлж байхад бусад байдлаар ажил үйлчилгээ үзүүлж байгаа, худалдаа наймаа хийж, орлого олж байгаа иргэн бүх үүргийг өөрөө биелүүлж, түүнээс үүсэх хариуцлагыг өөрөө хариуцаж байгаа нь хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн заалт зөрчиж байна гэж үзжээ.

Иргэн хэн боловч татварын албанд бүртгэлтэй, жил бүр биечлэн тооцоо хийдэг нэгдсэн нэг журам тогтоовол дээр дурьдсан заалтууд Үндсэн хуульд нийцэх болно гэж үзжээ. Ингээд Үндсэн хуулийн Цэцэд хандаж доорхи зүйлийг хүсэлт болгосон байна.

1.Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 1, 14 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 3-т заасан заалтуудыг зөрчсөн Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4-ийн "…түүнд ногдуулан суутгасан татварын хэмжээ…" гэсэн заалт, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 5-д "Аж ахуйн нэгж, байгууллага хувь хүнд олгосон дараахь орлогод дор дурдсанхувиар албан татвар ногдуулж дундын суутгал хийнэ" гэсэн заалт, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д "…гэрээгээр ажилладаг иргэний цалин, хөдөлмөрийн хөлсөнд ногдох албан татварыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага сарын эцэст суутган авна…" гэсэн хэсэг, мөнзүйлийн 5, 6 дахь заалтуудыг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Өргөдөлд албан татвар төлөгчтэй холбоотой хуулийн заалтуудын түүвэр, Монгол хэлний товч тайлбар толиос хийсэн хуулбар, Эрдэнэт хотын Татварын хэлтсийн 1994 оны 6 дугаар сарын 1-ний 01 тоот акт, Орхон аймгийн шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 6-ны 45 тоот шийдвэр, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1995 оны 1 дүгээр сарын 13-ны 05 тоот магадлал зэргийг хавсаргажээ.

Орхон аймгийн татварын хэлтсээс 1994 оны 6 дугаар сарын 1-нд 01 тоот акт тавьсныг УБҮ үл зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг Орхон аймгийн шүүх, УБҮ нь 1993 оны ажил үйлчилгээнд оногдуулах хүн амын албан татварыг 1994 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон Хүн амын орлогын албан татварын хуулинд заасан бага хувиар суутгал хийсэн нь үндэсгүй, 1994 оны 1 дүгээр сарын 1 хүртэл хүчинтэй байсан хуучин хуулийг хэрэглэсэн нь зөв гэж үзээд татварын хэлтсийн актыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Улсын дээд шүүхийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Уулын баяжуулах үйлдвэр ажиллагсдынхаа цалинг 12 дугаар сард ногдох татварыг бууруулах зорилгоор дараа жил мөрдөх багасгасан хувь хэмжээгээр тооцох сонирхолтой 1993 онд мөрдөгдөж байсан татварын хувь хэмжээ бол тухайн жилийн ажиллагааны орлогод хамаарах ёстой гэж үзээд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор заасан байна.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч До.Ганболд Цэцэд ирүүлсэн тайлбартаа иргэн Долгорсүрэнгээс Татварын хуулиудын зарим зүйл заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасантай танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 3-т хуулиар ноогдуулсан албан татвар төлөх, 25 дугаар зүйлийн 1-ийн 7-д "төрийн санхүү зээл, албан татвар, мөнгөний бодлого улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах" гэж тус тус заасан нь бүхэлдээ албан татварын харилцааг салбар хуулиудаар тогтооно гэсэн утгатай болохыг тодорхой зааж өгснийг харуулж байгаа юм.

Хүн амын орлогын татварыг өөр этгээд төлсөн гэдэг нь татварыг ногдуулан авч байгаа нэг арга юм. Татвар төлөх,ногдуулах аргачлалыг салбар хуулиудаар тодорхойлдог. Энэ гомдол бол Үндсэн хуулийн Цэцийн асуудал биш. Татварын орлогыг бүрэн авах үүднээс энэ асуудал тогтоогдсон юм. Иймд иргэн Долгорсүрэнгийн дурьдсан татварын харилцаанууд нь бүгд хуулиар тогтоогдож, УИХ-аар тухайн үедээ батлагдсан байх тул Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм гэжээ.

ХЯНАВАЛ:

Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 6, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5, 7 дугаар зүйлийн 5, 10 дугаар зүйлийн 1, 5 дахь заалтууд нь хүн амын орлогын албан татварыг ногдуулах, татвар төлүүлэх хууль зүйн механизмыг тодорхойлжээ. Албан татвар ногдуулах,татвар төлүүлэх асуудлыг хууль зүйн хүрээнд хэрхэн зохицуулах нь хууль тогтоогчийн эрх хэмжээний асуудал байх тул дээрх заалтуудыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

  1.Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 6, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5, 7 дугаар зүүйлийн 5, 10 дугаар зүйлийн 1, 5 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2, 14 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

2.Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаан үргэлжилж эхэлснээс хойш 15 хоногт багтаан авч хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Ж.АМАРСАНАА

Д.ЧИЛХААЖАВ

В.УДВАЛ

Н.ЧИНБАТ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

1998 оны 10 дугаар сарын 16-ны өдөр                                                                     Дугаар 07                                                         Улаанбаатар хот

1.Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 6, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5, 7 дугаар зүүйлийн 5, 10 дугаар зүйлийн 18 5 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2, 14 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчөөгүй байна.