- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2013 оны А/121-Т/- /ХЗДХС 2016.10.07-ны А/62-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар А/155
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2013 оны А/121-Т/
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. Хууль зүйн сайдын 2013 оны А/121 дүгээр "Журам батлах тухай" тушаалын хавсралт "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам"-ын 1.2, 1.4, 2.1.2, 2.1.3, 3.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 1.2. Төрийн тусгай хамгаалалт, цагдаа, тахарын алба, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний алба, уул уурхайн аврах анги, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, ослын шуурхай дуудлагын ажил үйлчилгээ явуулдаг байгууллагын шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэнэ.
2/ 1.4. Зөөврийн гэрэл дохиог гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах эрх бүхий албан тушаалтан бусад хөдөлгөөнд оролцогчдод ил харагдах байдлаар хэрэглэж болох бөгөөд хойшлуулшгүй ажиллагаа, шуурхай дуудлагын тохиолдол болон энэ журмын 1.5-т зааснаас бусад үед тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглоно.
3/ 2.1.2. Цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон шуурхай албаны тээврийн хэрэгсэлд - хөх-улаан;
4/ 2.1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тахарын алба яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, ялтан шилжүүлэх, эрэн сурвалжлах болон шуурхай албаны ажлын хэрэгцээнд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын (хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх), онцгой байдал, уул уурхайн аврах ангийн шуурхай албаны тээврийн хэрэгсэлд - улаан;
5/ 3.3. Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар олгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд "Тусгай дуут болон ... өнгийн гэрэл, дохио хэрэглэхийг зөвшөөрөв" гэсэн тэмдэглэл хийнэ.
2. Хууль зүйн сайдын 2013 оны А/121 дүгээр "Журам батлах тухай" тушаалын тэмдэглэх хэсгийн "... 12.7-д ..." гэснийг "... 7 дахь хэсэгт ..." гэж өөрчилсүгэй.
3. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /С.Баатаржав/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Н.Амарзаяа/ нарт тус тус даалгасугай.
САЙД Х.ТЭМҮҮЖИН
Текст томруулах
A
A
A

/ХЗДХС 2016.10.07-ны А/62-р тушаалаар хүчингүй болсон/
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. Хууль зүйн сайдын 2013 оны А/121 дүгээр “Журам батлах тухай” тушаалын хавсралт “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын 1.2, 1.4, 2.1.2, 2.1.3, 3.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 1.2. Төрийн тусгай хамгаалалт, цагдаа, тахарын алба, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний алба, уул уурхайн аврах анги, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, ослын шуурхай дуудлагын ажил үйлчилгээ явуулдаг байгууллагын шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэнэ.
2/ 1.4. Зөөврийн гэрэл дохиог гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах эрх бүхий албан тушаалтан бусад хөдөлгөөнд оролцогчдод ил харагдах байдлаар хэрэглэж болох бөгөөд хойшлуулшгүй ажиллагаа, шуурхай дуудлагын тохиолдол болон энэ журмын 1.5-т зааснаас бусад үед тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглоно.
3/ 2.1.2. Цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон шуурхай албаны тээврийн хэрэгсэлд - хөх-улаан;
4/ 2.1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тахарын алба яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, ялтан шилжүүлэх, эрэн сурвалжлах болон шуурхай албаны ажлын хэрэгцээнд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын (хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх), онцгой байдал, уул уурхайн аврах ангийн шуурхай албаны тээврийн хэрэгсэлд - улаан;
5/ 3.3. Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар олгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд “Тусгай дуут болон ... өнгийн гэрэл, дохио хэрэглэхийг зөвшөөрөв” гэсэн тэмдэглэл хийнэ.
2. Хууль зүйн сайдын 2013 оны А/121 дүгээр “Журам батлах тухай” тушаалын тэмдэглэх хэсгийн “... 12.7-д ...” гэснийг “... 7 дахь хэсэгт ...” гэж өөрчилсүгэй.