A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН 20 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН 2, 4 ДЭХ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 16 ДУГААР ЗҮЙЛИЙН 4, 5 ДАХЬ ЗААЛТЫГ З
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН 20 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН 2, 4 ДЭХ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 16 ДУГААР ЗҮЙЛИЙН 4, 5 ДАХЬ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / Дүгнэлт /

1997 оны 6 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 5

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Л.Баасан даргалж, гишүүн Н.Жанцан, Ж.Бямбаа, С.Жанцан, Ж.Бямбажав /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв.

Энэхүү дүгнэлтийг Төрийн ордны 251 дүгээр өрөөнд үйлдэв.

Хуралдаанд өргөдөл гаргагч Г.Пүрэвжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч гишүүн Шаравжамцын Батбаяр, Тамгын газрын хуулийн зөвлөх Б.Өнөбаатар нар оролцов.

Иргэн Г.Пүрэвжав Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан өргөдөлдөө: “Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2, 4 дүгээр заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дугаар заалтыг зөрчиж байна. Үүнээс болж аж ахуйн нэгж байгууллага нь тэтгэвэртэй буюу тахир дутуу хүнийг зохих тэнцэх ажил байсан ч ажилд авдаггүй, ажилд авсан нэг нь дуртай цагтаа Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2, 4 дүгээр заалтаар ажлаас халдаг боллоо. …Иймд Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2, 4 дүгээр заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дугаар заалттай нийцэж байгаа эсэхийг …нягтлан шалгаж, хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Г.Пүрэвжав нь Үндсэн хуулийн цэцэд бичгээр өгсөн тайлбартаа: ““Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2, 4 дүгээр заалт нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн үзсэн юм. …Үндсэн хуулиар олгогдсон “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн чадвар алдах, хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж боддог. Гэтэл энэ эрх маань яагаад эрхэлж чадаж байгаа ажил, хөдөлмөрөө эрхлэх боломжгүй болгож байгаа юм бэ? …Амьдрал дээр тэтгэврээ аваад ажил хийгээд байгаа хүн олон байгаа юм. Энэ хоёр эрхийг зөрчилдүүлэн хууль гаргаснаас намайг ажлаас халахад хүргэлээ гэжээ.

Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ша.Батбаяр тайлбар гаргахдаа: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтууд иргэдийн ерөнхий эрхийг хуульчилж заасан агуулгатай. Тиймээс энэ заалтыг Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн заалтуудтай шууд тулган харьцуулж болохгүй юм.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах тухай хуулийн заалтын үндсэн зарчим нь тэтгэвэр авах болзол хангасан иргэн хүсэлтээ гаргах нь үндсэн ажлаа цаашид үргэлжлүүлэн хийх боломжгүй боллоо гэдгээ илэрхийлж, цалингийнхаа оронд тэтгэврээ авъя гэсэн утгыг агуулсан юм. Энэ нь тухайн иргэний ажил хөдөлмөр эрхлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг огт хязгаарлаагүй. Өөрөө хүсэлт тавьж, ажлаас гарсан, өөр ямар ч ажил, мэргэжил эрхлэх эрх нь нээлттэй байгаа. Гагцхүү уг ажил мэргэжилдээ тэнцэх эсэх, тухайн байгууллага хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх нь Үндсэн хууль болон өөр хуулиар тулгаж болохгүй асуудал юм” гэжээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батбаяр Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-ийг зөрчөөгүй гэж үзэж байна. Харин Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-ийг өөрчилж, хүчингүй болгоогүй нь үнэн” гэв.

ХЯНАВАЛ:

1.1991 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдсөн Монгол Улсын Тэтгэврийн хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх заалт хүчингүй болсон боловч уг заалт Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т хүчинтэй хэвээр байна.

2.Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 4 дэх заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32, 33 дугаар зүйлийг удирдлага болгон гаргах ДҮГНЭЛТ:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4 дэх заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтыг зөрчөөгүй байна.

2.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Л.БААСАН

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Ж.БЯМБАА

С.ЖАНЦАН

Ж.БЯМБАЖАВ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН 20 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН 2, 4 ДЭХ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 16 ДУГААР ЗҮЙЛИЙН 4, 5 ДАХЬ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / Дүгнэлт /

1997 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот