A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 196-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2017-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 244

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 196-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2017-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ""Гудамж төсөл"-ийг батлах тухай" Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Гудамж төсөл"-д доор дурдсан хэсгийг нэмсүгэй: 1) "1.Төслийн үндэслэл" хэсгийн "Хотын төв" гэсний дараа, "шийдэхийн тулд хотын төв" гэсний дараа, "3.Төслийн зорилт" хэсгийн "I. Хотын төв" гэсний дараа, "6. Төслийн хэрэгжилт" хэсгийн "Хотын төв" гэсний дараа "болон аймгийн төвүүд" гэж; 2) "2.Төслийн зорилго" хэсгийн "Нийслэлийн" гэсний дараа "болон аймгийн төвүүдийн" гэж; 3) "3.Төслийн зорилт"-ын "I.Хотын төв дэд төсөл" хэсэгт "- Шинэ гудамж болон авто замын сүлжээг бий болгох" гэж; 4) "3. Төслийн зорилт" хэсгийн "III. Гэр хороолол дэд төсөл" хэсэгт "-Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан гэр хорооллуудыг холбох их тойруу гудамжийг бий болгох" гэж; 5) "Төслийн удирдах хороо" хэсгийн "Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас -1" гэсний дараа ", Ерөнхий сайдын зөвлөх-1, Төсөл хэрэгжүүлэх нэгжээс -1" гэж; 6) "ТУХ нь дараах асуудлыг хариуцан шийдвэрлэж байна. Үүнд:" гэсэн хэсэгт "-ТУХ-ны болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн дотоод журам, бусад шаардлагатай дүрэм, журмыг батлах;", "-Төслийн хүрээнд үүссэн газар чөлөөлөлт, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх." гэж;

2. "Гудамж төсөл"-ийг батлах тухай Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Гудамж төсөл"-ийн доор дурдсан хэсгийг өөрчилсүгэй: 1) "1.Төслийн үндэслэл" хэсгийн "Нийслэлийн" гэснийг "Нийслэл болон аймгийн төвүүдийн" гэж; 2) "3.Төслийн зорилт"-ын "I. Хотын төв дэд төсөл" хэсгийн "Улаанбаатар хотын авто замын 33 уулзварыг өргөтгөн, шинэчилж, шинэ шийдэл бүхий уулзварууд бий болгох" гэснийг "Улаанбаатар хотын болон аймгийн төвүүдийн авто зам, уулзварыг өргөтгөн шинэчилж, шинэ шийдэл бүхий авто зам, уулзварууд бий болгох" гэж; 3) "3.Төслийн зорилт"-ын "III. Гэр хороолол дэд төсөл" хэсгийн "Нийт 25 шинэ бичил төвүүд байгуулах" гэснийг, "II Гэр хороолол Шинээр байгуулах бичил төв" хэсгийн "Нийт 25 шинэ бичил төв байгуулах" гэснийг "Шинэ бичил төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт хийх, барьж байгуулах" гэж; 4) "3.Төслийн зорилт"-ын "III.Гэр хороолол дэд төсөл" болон "II Гэр хороолол Шинээр байгуулах бичил төв" хэсгүүдийн "Байршил болон суурьшлын нягтралаас хамааруулан 6 жижиг оврын цахилгаан станц байгуулах" гэснийг "Байршил болон суурьшлын нягтралаас хамааруулан инженерийн шугам сүлжээнд холбох, дэд бүтцийн бусад ажлууд" гэж; 5) "4.Санхүүжилт" хэсгийн "-Хотын төвийн дэд төслийн хүрээнд хэрэгжих 33 уулзварыг дөрвөн замын уулзвар болгон өргөтгөн шинэчлэх ажил, зураг төслийн хамт, ойролцоогоор 45750.0 сая төгрөг", "-Хурдны замын ажлын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл, авто замын барилгын ажилд эхний ээлжинд 173 848.0 сая төгрөг" , "-Гэр хорооллын (гудам, зам, зогсоол) дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх дэд төслийн хүрээнд 55 200.0 сая төгрөг", "-Дэд төслүүдийг хэрэгжүүлэх явцад газар чөлөөлөхтэй холбогдсон бусад зардлуудад 1 300.0 сая.төгрөг", "-Төслийн хяналтын зөвлөхийн зардалд 7 532.0 сая төгрөг", "-Төслийн удирдлага зохион байгуулалтын зардалд 2 370.0 сая.төгрөг" гэснийг "-Хотын төв, аймгийн төвүүд, хурдны зам, гэр хороолол дэд төслүүд, төслийн хяналтын зөвлөх үйлчилгээ, төслийн удирдлага зохион байгуулалт, газар чөлөөлөлт, нөхөн олговор болон бусад санхүүжилт 200,000.0 мянган ам.доллар" гэж; 6) "5.Төслийн бүтэц, зохион байгуулалт" хэсгийн "Бүтэц, зохион байгуулалтын схем"-ийг "Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, зохион байгуулалт, орон тоог Эдийн засгийн хөгжлийн сайд батална." гэж;

3. "Гудамж төсөл"-ийг батлах тухай Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Гудамж төсөл"-өөс доор дурдсан хэсгийг хассугай: 1) "Дөрвөн замын уулзвар болгон өөрчлөх шаардлагатай нийт 33 уулзвар" хэсгийн "нийт 33" гэснийг; 2) "3.Төслийн зорилт"-ын "I.Хотын төв дэд төсөл" хэсгийн "Нийт 119-н шинэ гудамж гаргах" гэснийг; 3) "Төвийн хэсгийн автозамын сүлжээг шинэчлэн өөрчлөх боломж" хэсгийн "Ингэснээр нийт 119 шинэ гудамжтай болно" гэснийг; 4) "3.Төслийн зорилт"-ын "II. Хурдны зам дэд төсөл" хэсгийн "Нийт 122 км хурдны зам барих" болон "28 км" гэснийг тус тус; 5) "Төслийн удирдах хороо" хэсгийн "үндэслэл," гэсний дараах "зургийн даалгавар" гэснийг; 6) "Төслийг хэрэгжүүлэх байгууллага" хэсгийн "чиг үүрэг бүхий" гэсний дараах "7" гэснийг; 7) "Шинээр тавигдах босоо болон хэвтээ тэнхлэгийн замууд" хэсгийн "Нийт 122 км хурдны авто зам тавина:" гэснийг; 8) "Шинээр тавигдах хурдны замууд" хэсгийн "30 км, 15 км, 23 км, 32 км, 9 км, 13 км, нийт 122 км" гэснийг.

4. "Гудамж төслийн санхүүжилтийн тухай" Засгийн газрын 2013 оны 81 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн ""Гудамж" (Улаанбаатар хотын авто замын 33 уулзварыг дөрвөн замын уулзвар болгон шинэчлэх болон Туул, Сэлбэ голын даланг дагуулан хурдны зам барих) төслийн" гэснийг, мөн тогтоолын 2 дугаар зүйлийн ""Гудамж" төслийн" гэснийг тус тус ""Гудамж төсөл"-ийн" гэж өөрчилсүгэй.

5. "Гудамж төслийн санхүүжилтийн тухай" Засгийн газрын 2013 оны 81 дүгээр тогтоолын 1, 2 дугаар зүйлийн "2013 онд" гэснийг, 2 дугаар зүйлийн "замын" гэснийг тус тус хассугай.