A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 293

Улаанбаатар хот

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ЧӨЛӨӨТ ҮЛДЭГДЛИЙН ТУХАЙ

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 14.1, 18.1.3, 19.5.8, 22.1.9, Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөгжлийн банкны өөрийн татан төвлөрүүлсэн хөрөнгийн чөлөөт үлдэгдлээр богино (нэг жил хүртэлх) хугацаатай Засгийн газрын үнэт цаас худалдаж авахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР