- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛС, ОРОН НУТГИЙН МУЗЕЙН САН ХӨМРӨГИЙН УЛСЫН ТООЛЛОГЫН ДҮНГИЙН МӨРӨӨР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 197-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 302
УЛС, ОРОН НУТГИЙН МУЗЕЙН САН ХӨМРӨГИЙН УЛСЫН ТООЛЛОГЫН
ДҮНГИЙН МӨРӨӨР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
/ЗГ-ын 2015-5-18-ны өдрийн 197-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 14.1.2, 26.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Музейн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, музейн хөгжлийн үндэсний хөтөлбөр боловсруулах, улс, орон нутгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган 2015-2016 онд багтаан хэрэгжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд үүрэг болгосугай.
2. Музейн боловсон хүчний индекстэй болох, музейн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг гадаадын өндөр хөгжилтэй оронд бэлтгэх, давтан сургах арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
