- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙГООС ХЭРЭГЛЭЭНИЙ МОД, ТҮЛЭЭ БЭЛТГЭЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 184 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2020.1.1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 307
ОЙГООС ХЭРЭГЛЭЭНИЙ МОД, ТҮЛЭЭ БЭЛТГЭЖ АШИГЛАСНЫ
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 184 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2021-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 16.2, 21.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ойгоос хэрэглээний мод бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг 1 дүгээр, Ойгоос түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг 2 дугаар, Иргэн, аж ахуйн нэгж байгууллага ойн арчилгаа, цэвэрлэгээний аргаар түлшний мод бэлтгэж ашигласны төлбөрийг хөнгөлөх хувь, хэмжээг 3 дугаар хавсралт ёсоор тогтоосугай.
2. Тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Сангийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 147 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
