A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ЭБШ ХУУЛИЙН 362 ДУГААР ЗҮЙЛ; ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 13 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ХЭСЭГ; ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙД
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1998 оны 3 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 03

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЭБШ ХУУЛИЙН 362 ДУГААР ЗҮЙЛ; ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН

ТУХАЙ ХУУЛИЙН 13 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ХЭСЭГ; ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД

ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 177 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙН

ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ

МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / Дүгнэлт/

Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Ж.Бямбаа даргалж, гишүүдэд Л.Баасан, Н.Жанцан, С.Жанцан /илтгэгч/, Ж.Бямбажав нар, нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв.

Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Г.Ганзориг, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулуун нар оролцов.

Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Г.Ганзориг Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "Улсын Ерөнхий прокурор анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн дээд шүүхийн магадлалд эсэргүүцэл бичих тухай Монгол Улсын ЭБШ хуулийн 362 дугаар зүйл, Прокурорын байгууллагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4, ИХШХШТ хуулийн 117 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн "... тэгш байдлыг ... хангах нь төрийн үйл ажиллаганы зарчим мөн", 19 дүгээр зүйлийн "төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хүлээнэ", 56 дугаар зүйлийн "Прокурор ... шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэсэн заалтуудтай дараахь үндэслэлээр зөрчилдсөн гэж үзэж байна.Үүнд:

Прокурор, шүүхтэй харьцах ганцхан нөхцөл нь Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар прокурор, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох явдал юм. Энэ нь Прокурор зөвхөн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үүрэгтэй гэж ойлгогдож байгаа бөгөөд хууль тогтоогч энэд шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэрт эсэргүүцэл бичих тухай ойлголт оруулаагүй байна. Прокурорт эсэргүүцэл бичих эрх хэмжээ олгохоор хуульчилсан нь Үндсэн хуулиар тогтоосон эрх мэдлийн хүрээнээс хальсан, түүний шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үүрэгт хамаарахгүй асуудал болжээ. Ийнхүү шүүхийг прокурорын байгууллага хянадаг байсан социализмын үеийн хуучин тогтолцоог уламжлал болгон батламжилснаар шүүх прокуророос хараат байдалтай хэвээр үлдлээ.

Шүүхийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэрт эсэргүүцэл бичих эрхийг зөвхөн прокурорт олгосноор төрийн шүүхийн үйл ажиллагааны тэгш байдлыг хангах зарчим алдагдаж, төрийг төлөөлж байгаа прокурор нь иргэн хүнээс давуу эрх эдэлж, асуудлыг өөрийн үзэмжээр шийдвэрлүүлэхээр санал тавих боломжтой болж байгаа бөгөөд энэ нь хүний эрх, эрх чөлөөг зөрчигдөхөд хүргэж байна.

Эрүү, иргэний хэрэгт бичсэн прокурорын эсэргүүцлийг заавал шүүх хурлаар хянан хэлэлцэхээр, бусад оролцогчдын өргөдлийг шүүх зөвхөн хянан үзэж, үзэмжээрээ шийдвэрлэхээр хуульчилсан нь мэтгэлцэх зарчмыг алдагдуулж байна.Шүүх эрх мэдэл гэдэг ойлголтод шүүхийн ТШТ, шийдвэрт эсэргүүцэл бичих ажиллагаа хамаарахгүй гэж үзэж байна. Иймд хуулийн эдгээр заалт Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өргөдөл гаргав" гэжээ.

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулуун Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тайлбартаа: "Иргэн Г.Ганзоригийн өргөдөлд дурьдсан хуулиудын заалт Үндсэн хуультай зөрчилдөөгүй гэж дараахь тайлбар гаргаж байна.Учир нь: шүүх хуралдаанд оролцсон прокурор ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг ЭБШ хууль, ИХШХШ тухай хуульд тодорхой заасан бөгөөд прокурор шүүх хуралдааны бусад оролцогчдын нэгэн адил эрх эдэлж байгаагаас биш өөр давуу эрх эдлэхгүй. Прокурор шүүх хуралдаанд нэг тал болон оролцож байгаагийн хувьд бусад оролцогчдын адил эрх эдэлж, давж заалдах ёстой. Ийм учраас анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор давж заалдах журмаар эсэргүүцэл бичих эрхийг эдлэхээр ЭБШ хуульд заасан явдал Үндсэн хуулийн залтад харшлахгүй байгаа болно. Прокуро нэгэнт төрийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож байгаа тохиолдолд бодит байдал болон хуульд нийцээгүй гэж үзсэн шүүхийн шийдвэр тогтоолын талаар дуугуй суух эрхгүй гэдгийг хуульчилж өгсөн нь туйлын зөв. Прокурорын эсэргүүцэл гэдэг нь шүүхийн үнэн чанартаа оролцогч нэг талын санал хүсэлт юм" гэжээ.

Нэхэмжлэгч иргэн Г.Ганзориг Цэцийн хуралдаанд оролцож өгсөн тайлбартаа "Прокурорын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д зааснаар Ерөнхий прокурор өөрийн санаачилгаар анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон ТШТ, шийдвэрт эсэргүүцэл бичихийг хуульчилсан нь, дараа нь энэ заалт ЭБШ хуульд баталгаажих үндэс болсноороо Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн. Төр, иргэн хоёр эрхийн хувьд тэгш бус байгааг арилгаж, Прокурорын эсэргүүцэл бичих давуу эрхийг хүчингүй болгох шаардлагатай" гэжээ.

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулуун "Шүүхээс гаргаж байгаа шийдвэрт эсэргүүцэл бичихгүй бол утгагүй зүйл юм. Прокурорын эсэргүүцэл нь шүүхийн ажилд гарч болох алдааг засахад онцгой ач холбогдолтой учир ЭБШ хуулийн 362, Прокурорын байгууллагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4, ИХШХШТ хуулийн 177 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна" гэжээ.

ХЯНАВАЛ:

Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны явцад иргэн Г.Ганзориг, Цэцэд хандсан гомдлын дотроос "Прокурорын давж заалдах эсэргүүцэл бичихтэй холбоотой" хэсгийг өөрөө татаж авсан бөгөөд түүний гомдлын шаардлагын бусад хэсгийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Прокурорын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын талаар иргэн Г.Ганзориг Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны явцад хүсэлт гаргасан боловч уг асуудлыг анхлан тавиагүйгээс маргаан хянан шалгах ажиллагаа үүсээгүй, энэ талаар УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ямар нэгэн тайлбар ирүүлээгүй тул уг асуудлаар Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргах боломжгүй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 31, 32, 33 дугаар зүйлсийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн "Аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, сум буюу сум дүүргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолд; Улсын Дээд шүүхийн шүүгч, сум буюу сум дундын, дүүргийн, аймаг, нийслэлийн шүүхийн анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, тогтоол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн магадлалд хэргийн оролцогчийн гомдлоор буюу өөрийн санаачилгаар эсэргүүцэл бичих эрхтэй.

Улсын Ерөнхий прокурор анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, тогтоол, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн магадлалд доод шатны прокурорын саналыг үндэслэн эсэргүүцэл бичих эрхтэй.", мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын Ерөнхий прокурор давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадпал, тогтоолд доод шатны прокурорын саналыг үндэслэн хяналтын эсэргүүцэл бичих эрхтэй" гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

2.Энэхүү дүгнэлтийг УИХ-ын 1998 оны хаврын чуулган эхэлснээс хойш 15 хоногт багтаан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай.

Дарга Ж.БЯМБАА

Гишүүд Л.БААСАН

Н.ЖАНЦАН

С.ЖАНЦАН

Ж.БЯМБАЖАВ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1998 оны 3 дугаар сарын 27-ны өдөр                                                                     Дугаар 03                                                                           Улаанбаатар хот