A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /ЭМСС-ын 2015-12-03-ны 470-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМСС-ын 2015-12-03-ны 470-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний/

2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дугаар 223 Улаанбаатар хот

Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам"-ыг нэгдүгээр, "Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалт"-ыг хоёрдугаар, хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3. Төлбөртэй тусламж, үйлчилгээний журмын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Я.Буянжаргал/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (А.Эрдэнэтуяа)-д даалгасугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт, журам батлах тухай" Эрүүл мэндийн сайдын 2006 оны 277 дугаар тушаал, "Тушаалын заалтад өөрчлөлт оруулах тухай" Эрүүл мэндийн сайдын 2010 оны 193 дугаар тушаал, "Тушаалд нэмэлт оруулах, заалт хүчингүй болгох тухай" Эрүүл мэндийн сайдын 2010 оны 32 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.УДВАЛ