- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “СУМЫН ТӨВИЙН ШИНЭЧЛЭЛ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖЛЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 265-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 309
"СУМЫН ТӨВИЙН ШИНЭЧЛЭЛ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖЛЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
/ЗГ-ын 2015-6-29-ний өдрийн 265-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Төсвийн тухай хуулийн 10.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдсан "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд хийгдэх ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2. "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд хийгдэх ажлын явц байдал, чанар, үр дүн, хөрөнгийн зарцуулалтад байнгын хяналт тавьж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч Барилга, хот байгуулалтын сайд, эрх шилжүүлэн авсан аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
