- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭЛЭЛЦЭЭР БОЛОН ГҮЙЦЭТГЭХ ПРОТОКОЛ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 295
Улаанбаатар хот
ХЭЛЭЛЦЭЭР БОЛОН ГҮЙЦЭТГЭХ ПРОТОКОЛ БАТЛАХ ТУХАЙ
Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Улаанбаатар хотод 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан "Монгол Улсын иргэд, Оросын Холбооны Улсын иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр", "Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" болон "Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмын тухай гүйцэтгэх протокол"-ыг тус тус баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Гадаад харилцааны сайд Л.БОЛД
Текст томруулах
A
A
A
