- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 291-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 10 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 319
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Монгол Улсын 2014 оны төсвийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дүгээр тогтоолд дараах 3 дугаар зүйлийг нэмсүгэй:
"3. Цэвэр агаарын сангийн 2014 оны урсгал болон хөрөнгийн зардлаар хийгдэх арга хэмжээ, худалдан авахаар төлөвлөсөн бараа, ажил, үйлчилгээний санхүүжилт энэ тогтоолд хамаарахгүй."
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Сангийн сайд Ч.УЛААН
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН
Текст томруулах
A
A
A
