- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 32
Улаанбаатар хот
Монгол Улсын прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын прокурорын байгууллагын тухай хуулийг дахин хэлэлцэж баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 1993 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 16 дугаар тогтоолын 3 дахь заалтад "Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хуульд нийцүүлэн шинэчлэх саналаа 1993 оны 4 дүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж..." гэснийг "Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хуульд нийцүүлэн шинэчлэх саналаа 1993 оны 6 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж..." гэж өөрчилсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
