A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 281

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 2.2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 2.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 2.2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 2.2 дахь хэсэг, 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хилийн заагийг тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн солбицол"-д оруулах өөрчлөлтийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

2. "Хилийн заагийг тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 194 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицол"-д оруулах өөрчлөлтийг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ