- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Yндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийн тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2014 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 56
Төрийн ордон, Улаанбаатар хот
Yндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин" гэдэгт хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын "... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ...-ыг хуулиар хамгаална;", мөн зүйлийн 17 дахь заалтын "… Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох … хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн байна." гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
2.Энэ тогтоолыг 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
