- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АВРАХ АЛБАНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 80-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 325
АВРАХ АЛБАНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015-3-9-ний өдрийн 80-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Уул уурхайн яамны харьяа Уул уурхайн аврах албыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангид нэгтгэсүгэй. 2. Төсвийн байгууллагыг өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан Уул уурхайн аврах албаны барилга байгууламж, техник хэрэгсэл, материал, хангамжийн зүйлсийг холбогдох журмын дагуу балансаас балансад шилжүүлэхийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд, Аврах тусгай ангийн төсөв, орон тоог хууль тогтоомж, норм, нормативт нийцүүлэн шинэчлэн хянаж Монгол Улсын 2015 оны төсөвт тусгахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
3. Уул уурхайн аюул ослоос аврах үйл ажиллагааны дүрмийг Уул уурхайн яамтай тохиролцсоны үндсэн дээр шинэчлэн баталж мөрдүүлэхийг Онцгой байдлын ерөнхий газар (Т.Дуламдорж)-т үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
