- Нүүр
- Олон талт гэрээ
- АЧИЛТЫН ӨМНӨХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР
АЧИЛТЫН ӨМНӨХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР
Гишүүд,
Олон талт худалдааны хэлэлцээрийн Уругвайн үе шатны зорилго нь “дэлхийн худалдааг цаашид улам чөлөөтэй болгож өргөжүүлэх”, ТХЕХ-ийн чиг үүргийг бэхжүүлэх” болон “ТХЕХ-ийн тогтолцооны зохицох чадавхийг олон улсын эдийн засгийн орчинд нийцүүлэн нэмэгдүүлэх”-эд чиглэгдвэл зохих талаар 1986 оны 9 дүгээр сарын 20 -нд Сайд нар тохиролцсоныг тэмдэглэж,
хөгжиж буй хэд хэдэн гишүүн орон ачилтын өмнөх шалгалтыг хэрэглэж байгааг тэмдэглэж,
импортлогдож буй барааны чанар, тоо болон үнийн дүнг магадлан шалгах ийм үйл ажиллагааг шаардлагатай хугацаа, хэмжээгээр явуулах хөгжиж буй орнуудын хэрэгцээг хүлээн зөвшөөрч,
эдгээр хөтөлбөр нь зүй бусаар удаашрах, эсхүл, тэгш бус хандлагыг гаргуулахгүйгээр хэрэгжих ёстойг анхаарч,
энэхүү шалгалт тодорхойлолтынхоо дагуу экспортлогч гишүүний нутаг дэвсгэр дээр явагдадгийг тэмдэглэж,
хэрэглэгч гишүүн болон экспортлогч гишүүний аль алиных нь эрх, үүргийн тохиролцож тодорхойлсон олон улсын тогтолцоог бий болгох шаардлагыг хүлээн зөвшөөрч,
1994 оны ТХЕХ-ийн дагуух зарчим болон үүрэг нь ДХБ-ын гишүүн орнуудын засгийн газруудаас эрх олгогдсон ачилтын өмнөх шалгалтыг тэдгээр байгууллагуудын үйл ажиллагаанд хэрэглэгдэхийн хүлээн зөвшөөрч,
ачилтын өмнөх шалгалтын байгууллагын үйл ажиллагаа болон холбогдох хууль тогтоомжийн ил тод байдлыг хангах нь зүйтэй болохыг хүлээн зөвшөөрч,
экспортлогч болон ачилтын өмнөх шалгалтыгн байгууллагын хооронд энэхүү хэлэлцээрийн дагуу үүсэх маргааныг шуурхай, үр нөлөөтэй болон шударга байдлаар шийдвэрлэж байхыг эрмэлзэж,
үүгээр дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:
1 дүгээр зүйл
Хэрэглэх хүрээ, нэр томьёо
1.Гишүүний засгийн газар, эсхүл засгийн газрын аливаа байгууллагын зүгээс ачилтын өмнөх шалгалтын талаар гэрээ байгуулсан буюу эрх олгосон эсэхээс үл хамааран гишүүдийн нутаг дэвсгэр дээр гүйцэтгэгдэж буй ачилтын өмнөх шалгалтын бүх үйл ажиллагаанд энэхүү хэлэлцээрийг хэрэглэнэ.
2.“Хэрэглэгч гишүүн” гэж ачилтын өмнөх шалгалтыг ашиглахаар засгийн газар нь буюу засгийн газрын аливаа байгууллага нь гэрээ байгуулсан буюу эрх олгосон гишүүнийг хэлнэ.
3.“Ачилтын өмнөх шалгалтын үйл ажиллагаа” гэж чанар, тоо, үнэ, үүний дотор валютын солилцооны ханш болон санхүүгийн нөхцөл болон/эсхүл, хэрэглэгч гишүүний нутаг дэвсгэр рүү экспортлоход зориулсан барааны гаалийн ангилалыг магадлан тогтоохтой холбогдолтой бүх үйл ажиллагааг хэлнэ.
4.“Ачилтын өмнөх шалгалтын байгууллага” гэж гишүүний байгуулсан зэрэг олгосон эрхийн үндсэн дээр ачилтын өмнөх шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа аливаа байгууллагыг хэлнэ.
2 дугаар зүйл
Хэрэглэгч гишүүдийн үүрэг
Үл алагчилах
1.Хэрэглэгч гишүүд ачилтын өмнөх шалгалтын үйл ажиллагаа нь үл алагчилах байдлаар хэрэгжих эдгээр үйл ажиллагааг явуулах журам, шалгуурууд нь бодит бөгөөд ийм үйл ажиллагаанд хамрагдах бүх экспортлогчдын хувьд ижил байх явдлыг хангана. Тэдгээрийн гэрээ байгуулсан буюу эрх олгосон ачилтын өмнөх шалгалтын байгууллагын бүх байцаагчид хяналтыг нэг мөр хэрэгжүүлэхийг гишүүд хангана.
Засгийн газрын шаардлага
2.Хэрэглэгч гишүүд нь хууль, журам шаардлагатай нь холбоотой ачилтын өмнөх шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд 1994 оны ТХЕХ-ийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг асуудалд холбоотой хэмжээгээр мөрдөх явдлыг хангах ёстой.
Хяналт хийх газар
3.Хэрэглэгч гишүүд нь ачилтын бүх үйл ажиллагаа, үүний дотор үзлэг хийсэн тухай тайланг, эсхүл шийтгэн олгох буюу олгоогүй тухай тэмдэглэлийг оролцуулан өмнөх шалгалтын барааг экспортлосон гаалийн нутаг дэвсгэрт хийх, хэрэв шалгалтыг барааны иж бүрэн шинж чанараас үүдэн тухайн гаалийн нутаг дэвсгэрт явуулах бололцоогүй бол хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр шалгалтыг тэдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн гаалийн нутаг дэвсгэр дээр явуулах явдлыг хангана.
Стандарт
4.Хэрэглэгч гишүүд тоо, хэмжээ чанарын шалгалт, худалдааны гэрээнд худалдагч болон худалдан авагчийн тодорхойлсон стандартын дагуу хэрэгжих бөгөөд ийм стандарт байхгүй тохиолдолд тохиолдолд олон улсын холбогдох стандартыг хэрэглэх явдлыг хангана.
Ил тод байдал
5.Хэрэглэгч гишүүд нь ачилтын өмнөх шалгалтын үйл ажиллагаа нь ил тод байдлаар хэрэгжих явдлыг хангана.
6.Хэрэглэгч гишүүд ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь экспортлогчтой анхлан харилцахад шалгалтын шаардлагад нийцсэн бүх мэдээллийн жагсаалтыг экспортлогчид гаргаж өгөхийг хариуцан хангана. Ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь экспортлогчийн хүсэлтээр хамгийн шинэлэг эдээллийг гаргаж өгнө. Энэхүү мэдээлэлд ачилтын өмнөх шалгалтын үйл ажиллагаатай холбогдолтой хэрэглэгч гишүүний хууль, журмын жагсаалт, үнэ, валютын солилцооны ханшийг магадлах зорилгоор ашиглаж буй журам, шаардлага шалгалтын байгууллагатай харилцах талаархи экспортлогчийн эдлэх эрх болон 21 дэх хэсэгт дурдсан давж заалдах журам орно. Мөрдөж буй журамд тусгагдсан дэгийн шаардлага, өөрчлөлтийг хэрэв зөвхөн сонирхогч экспортлогчид шалгалтын хугацаа эхлэх үед эдгээр өөрчлөлтийн тухай мэдэгдээгүй бол ачуулалтад хэрэглэхгүй. Гэхдээ, 1994 оны ТХЕХ-ийн 20 болон 21 дүгээр зүйлд заасан онцгой тохиолдолд экспортлогчид энэ тухай мэдэгдэхээс өмнө тухайн нэмэлт шаардлага, эсхүл, өөрчлөлтийг ачуулалтад хэрэглэж болно. Энэхүү туслалцаа нь хэрэглэгч гишүүний зүгээс импортын дүрэм журмыг биелүүлэх талаархи үүргээс экспортлогчийг чөлөөлөхгүй.
7. 6 дахь хэсэгт дурдсан мэдээллийг экспортлогч зохимжтой байдлаар авахад боломжтой болгох болон ачилтын өмнөх шалгалтын байгууллагын мэдэлд байгаа ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь тийм төрлийн мэдээлэл бүхий мэдээллийн төв байх явдлыг хэрэглэгч гишүүн хангана.
8.Ачилтын өмнөх шалгалтын холбогдолтой бүх хууль журмыг бусад засгийн газар буюу худалдаачид танилцаж чадахуйц хэлбэрээр хэрэглэгч гишүүн нэн даруй нийтлүүлж байна.
Бизнесийн нууц мэдээллийг хамгаалах
9.Ачилтын өмнөх шалгалтын явцад олж авсан бүх мэдээллийг, эдгээр нь хэвлэлд нийтлэгдээгүй гуравдагч тал буюу олон нийтийн хүртээл болоогүй нөхцөлд, ачилтын өмнөх шалгалтын байгууллагын зүгээс нууцлах явдлыг хэрэглэгч гишүүн хангана. Эл зорилгоор, ачилтын өмнөх шалгалтын байгууллага холбогдох журам баримтлах явдлыг хэрэглэгч гишүүн хангана.
10.Хэрэглэгч гишүүн 9 дэх хэсгийг хэрэгжүүлэх үүднээс авч буй арга хэмжээний талаархи мэдээллийг гишүүний хүсэлтийн дагуу гаргаж өгнө. Энэ хэсгийн заалт нь ямар нэгэн байдлаар ачилтын өмнөх шалгалтын үйл ажиллагааны үр нөлөөг сааруулах буюу хувийн ч бай, улсын ч бай тодорхой үйлдвэрийн газрын арилжааны хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар нөлөө үзүүлж болзошгүй байдлаар нууц мэдээллийг задруулахыг аливаа гишүүнээс шаардахгүй.
11.Ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь гэрээ байгуулсан буюу эрх олгосон төрийн байгууллагаас бусад аливаа гуравдагч этгээдэд бизнесийн нууц мэдээллийг задруулахгүй байхыг хэрэглэгч гишүүн хангана. Гэрээ байгуулсан буюу эрх олгосон ачилтын өмнөх шалгалтын байгууллагаас олж авсан бизнесийн нууц мэдээллийг зохих ёсоор хамгаалах явдлыг хэрэглэгч гишүүн хангана. Ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь гэрээ байгуулсан буюу эрх олгосон төрийн байгууллагад бизнесийн нууц мэдээллийг гагцхүү эдгээр мэдээлэл нь аккредитив буюу төлбөрийн бусад хэлбэрт шаардлагатай, эсхүл гааль, импортын зөвшөөрөл буюу валютын хяналтыг тогтсон журмын дагуу тавихад шаардлагатай тэр хэмжээгээр өгнө.
12.Ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь экспортлогчоос дор дурдсан мэдээллийг шаардахгүй байхыг хэрэглэгч гишүүн хангана:
(a)патентлагдсан, тусгай зөвшөөрөл олгогдсон буюу нийтэд нээлттэй болоогүй байгаа үйл ажиллагаа, эсхүл патентлагдахаар хүлээгдэж байгаа боловсруулалтын ажиллагаатай холбогдолтой үйлдвэрлэлийн тоо баримт;
(b)техникийн дүрэм буюу стандартад нийцэж байгаа эсэхийг харуулахад шаардагдахаас бусад хэвлүүлж байгаагүй техникийн тоо баримт;
(c)дотоод үнэ, үүний дотор үйлдвэрлэлийн зардал;
(d)ашгийн түвшин;
(e)тухайн шалгалтыг өөр байдлаар хэрэгжүүлэх бололцоогүй бол экспортлогч болон түүний ханган нийлүүлэгчийн хооронд байгуулсан гэрээний нөхцөл. Ийм тохиолдолд ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь гагцхүү шалгалт хийх зорилгоор ашиглах мэдээллийг л шаардана.
13.Ачилтын өмнөх шалгалтын байгууллага шаардаж үл болох 12 дахь хэсэгт дурдсан мэдээллийг экспортлогч тусгай хэргийг гэрчлэн магадлах зорилгоор сайн дураараа мэдээлэх болно.
Ашиг сонирхлын зөрчилдөөн
14.Ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь 9-өөс 13 дахь хэсэгт дурдсан бизнесийн нууц мэдээллийн хамгаалалтын тухай заалтуудыг анхааралдаа авч дор дурдсан ашиг сонирхлын зөрчилдөөнийг гаргахгүй байх арга хэмжээ авахыг хэрэглэгч гишүүн хангана:
(a)Ачилтын өмнөх шалгалтын байгууллага болон тухайн ачилтын өмнөх шалгалтын байгууллагтай хамааралтай холбогдох аливаа нэгжийн хооронд үүссэн, үүний дотор ачилтын өмнөх шалгалтын байгууллагын хувьд санхүү буюу худалдааны ашиг сонирхол бүхий аливаа нэгж, эсхүл, тухайн ачилтын өмнөх шалгалтын байгууллагын хувьд санхүүгийн сонирхол бүхий болон ачилтын өмнөх шалгалтын байгууллага ачуулалтыг нь шалгах аливаа нэгж;
(b)Шалгалт явуулах тухай гэрээ байгуулсан буюу эрх олгосон засгийн газрын байгууллагаас бусад ачилтын өмнөх шалгалтын байгууллага болон ачилтын өмнөх шалгалтад хамрагдах бусад нэгжтэй хамаарах бүхий аливаа бусад нэгжийн хооронд үүссэн;
(c)Шалгалтын үйл ажиллагаа явуулахаас өөр үйл ажиллагаа явуулж буй ачилтын өмнөх шалгалтын байгууллагын нэгжийн хооронд үүссэн.
Саатал
15.Ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь ачилтыг шалгах ажлыг үндэслэлгүйгээр саатуулах явдал гаргахгүй байхыг хэрэглэгч гишүүн хангана. Ачилтын өмнөх шалгалтын байгууллага болон экспортлогч шалгалт хийх өдрөө тогтсон бол шалгалтын өмнөх байгууллага шалгалтыг тэр өдрөө л хийх явдлыг хэрэглэгч гишүүн хариуцна. Харин хугацааг өөрчлөхөөр экспортлогч болон ачилтын өмнөх шалгалтын байгууллага хоорондоо тохиролцсон, эсхүл экспортлогчийн зүгээс ачилтын өмнөх шалгалтын байгууллагад ийнхүү шалгалт хийхэд саад учруулсан, эсхүл давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал нөлөөлсөн бол энд хамаарахгүй.
16.Эцсийн баримт бичгийг хүлээж авсан болон шалгалт дуусмагц ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь ажлын таван өдөрт багтаан үзлэг хийсэн тухай тайланг баталгаажуулах, эсхүл, баталгаажуулаагүй тохиолдолд түүний тодорхой үндэслэлийг бичгээр гаргаж өгөхийг хэрэглэгч гишүүн хангана. Үзлэг хийсэн тухай тайланг баталгаажуулаагүй тохиолдолд өөрсдийн байр суурийг бичгээр илэрхийлэх бололцоог экспортлогчид олгох бөгөөд экспортлогчийн хүсэлтээр харилцан тохиромжтой ойрын хугацаанд дахин шалгалт хийлгэх явдлыг хэрэглэгч гишүүн хангана.
17.Ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь экспортлогч хүсэлт гаргасан тохиолдол бүрт биет үзлэг хийхээс өмнө үнэ, бололцоотой тохиолдолд, валютын солилцооны ханшийг экспортлогч, импортлогчийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр нэхэмжлэл болон, бололцоотой тохиолдолд, импортын зөвшөөрлийн өргөдлийг үндэслэн урьдчилан магадлах ажиллагааг хийж гүйцэтгэх явдлыг хэрэглэгч гишүүн хангана. Ийнхүү урьдчилан магадласны үндсэн дээр ачилтын өмнөх шалгалтын байгууллагын хүлээн зөвшөөрсөн үнэ буюу валютын солилцооны ханшийг барааны импортын баримт бичиг болон/буюу импортын зөвшөөрөлтэй нийцэж байгаа тохиолдолд буцаахгүй байхыг хэрэглэгч гишүүн хангана. Урьдчилан магадлах ажиллагаа дуусмагц, ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь үнэ болон/буюу валютын солилцооны ханшийг хүлээн зөвшөөрсөн, эсхүл, зөвшөөрөөгүйн тухай тодорхой үндэслэлийн хамт экспортлогчид бичгээр даруй мэдэгдэж байхыг хэрэглэгч гишүүд хангана.
18.Төлбөрийг саатуулахгүйн тулд ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь экспортлогч буюу түүний томилсон төлөөлөгчид үзлэг хийсэн тухай тайланг аль болох шуурхай хүргүүлэхийг хэрэглэгч гишүүд орон хангана.
19.Үзлэг хийсэн тухай тайланд үг үсгийн алдаа гарсан тохиолдолд ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь алдааг засч холбогдох талуудад засварласан мэдээллийг аль болох шуурхай хүргүүлэхийг хэрэглэгч гишүүд хангана.
Үнийг магадлах
20.Барааг хэт дээгүүр буюу доогуур хэмжээгээр нэхэмжлэх болон залилан мэхлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор үнийг магадлах үйл ажиллагаа явуулахдаа ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь дор дурдсан удирдамжийг баримтлах явдлыг хэрэглэгч гишүүд хангана:
(a)Ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь экспортлогч, импортлогч хоорондын гэрээгээр тохиролцсон үнийг (b)-ээс (e) дэд хэсэгт дурдсан шалгууруудтай нийцүүлэн магадласны үндсэн дээр шаардлага хангаагүй үнэ болохыг нотлож чадсан тохиолдолд үгүйсгэнэ;
(b)ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь үнийг магадлахдаа тухайн экспортлосон орноос тухайн цаг үед буюу ойролцоо үед худалдааны өрсөлдөх болон харьцуулах нөхцөлтэйгээр экспортлохоор санал болгосон ижил төрлийн буюу төсөөтэй барааны үнэ(үүд)-ийг үндэс болгон худалдааны зан заншил болон хэрэглэж болохуйц хөнгөлөлт үзүүлэх аливаа цэвэр стандарттай нийцүүлнэ. Энэхүү харьцуулалт нь дор дурдсан зүйлийг үндэс болгоно:
(i)импортлогч орон болон үнийн харьцуулалт хийхээр тогтсон орон, эсхүл орнуудад хамааралтай эдийн засгийн холбогдох үзүүлэлтүүдийг анхааралдаа авч гагцхүү харьцуулалт хийх бодит суурь болж чадахуйц үнийг баримтлана;
(ii)ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь хамгийн хямд үнийг албадан хэрэглэхээр шахалт үзүүлэх зорилгоор импортлогч янз бүрийн оронд барааг экспортлохоор санал болгосон үнэд түшиглэхгүй;
(iii)ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь (c) дэд хэсэгт дурдсан тодорхой хүчин зүйлийг анхааралдаа авах ёстой;
(iv)дээр дурдсан үйл ажиллагааны аль ч шатанд ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь үнийн талаар тайлбар өгөх бололцоог экспортлогчид олгоно.
(c)үнийг магадлах явцад ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь худалдааны гэрээний нөхцөлд зохих хөнгөлөлт болон тухайн хэлцэлд нийтлэг байдлаар хэрэглэж болохуйц хүчин зүйлүүдийг тодорхойлж өгөх бөгөөд эдгээр хүчин зүйлүүд нь хэлцлийн арилжааны түвшин болон тоо хэмжээ, нийлүүлэх хугацаа, нөхцөл, үнийн хянан үзэх нөхцөл, чанарын тодорхойлолт, тусгай дизайны онцлогууд, тээвэрлэлт буюу баглаа боодлын тусгай тодорхойлолтууд, захиалгын хэмжээ, газар дээр нь төлбөр хийх арилжаа, улирлын нөлөөлөл, тусгай зөвшөөрөл буюу оюуны өмчтэй холбогдолтой бусад хураамж болон уламжлалт аргаар тусгайлан нэхэмжилэхгүй тохиолдолд гэрээний бүрэлдэхүүн хэсэг болох үйлчилгээ зэрэг хүчин зүйлүүдийг хамарсан байна. Гэхдээ эдгээрээр үл хязгаарлагдах хүчин зүйлүүд нь экспортлогч, импортлогчийн хоорондын гэрээний харилцаа зэрэг экспортлогчийн үнэд холбогдолтой тодорхой бүрэлдэхүүн хэсгийг багтаана;
(d)тээврийн зардлыг магадлах нь тухайн тээврийн төрөлд хэрэглэхээр тохирсон арилжааны гэрээнд заасан экспортлогч орны үнэд хамаарна;
(e)дараахь зүйлийг үнэ магадлах зорилгоор ашиглаж үл болно:
(i)импортлогч оронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг энэ оронд борлуулж буй үнэ;
(ii)экспортлогч орноос бусад орны экспортлосон барааны үнэ;
(iii)үйлдвэрлэлийн зардал;
(iv)зохиомол буюу хуурамч үнэ, эсхүл, өртөг.
Давж заалдах журам
21.Экспортлогчийн зүгээс гарсан гомдлыг хүлээж авах, хянаж үзэх болон шийдвэр гаргах журмыг ачилтын өмнөх шалгалтын байгууллага батлан гаргаж, түүнчлэн эдгээр журмын тухай мэдээллийг 6 болон 7 дахь хэсгийн заалтын дагуу экспортлогчийн сонорт хүргэсэн байх явдлыг хэрэглэгч гишүүд хангана. Журам боловсруулах болон түүнийг хэрэгжүүлэхэд дор дурдсан удирдамжийг мөрдлөг болгох явдлыг хэрэглэгч гишүүд хангана:
(a)экспортлогчийн зүгээс гаргасан давж заалдах өргөдөл буюу гомдлыг хүлээж авах, хянан үзэх болон шийдвэр гаргах үүрэг бүхий ачилтын өмнөх шалгалтын байгууллагын салбар нэгжийн үйл ажиллагаагаа явуулж буй хот буюу боомт тус бүрт ажлын ердийн цагаар нэг буюу түүнээс дээш ажилтанг ачилтын өмнөх шалгалтын байгууллага томилон ажиллуулна;
(b)экспортлогч нь тухайн онцлог хэлцэлтэй холбогдолтой баримт, гомдол болон шийдвэрлэх тухай саналыг томилогдсон байцаагч (нар)-т бичгээр гардуулна;
(c)Томилогдсон байцаагч (нар) нь экспортлогчийн гаргасан гомдлыг нэн анхааралтай хянан үзэж, (b) дэд хэсэгт заасан баримт бичгийг хүлээн авмагц аль болох богино хугацаанд шийдвэр гаргана.
Эс харгалзах
22. 2 дугаар зүйл заалтын дагуу үл харгалзан хэсэгчилсэн ачилтаас бусад тохиолдолд, шалгалтад хамрагдах шаардлагагүй гэж хэрэглэгч гишүүний үзсэн доод хэмжээний үнээс доогуур үнэтэй ачилтыг онцгой нөхцлөөс бусад тохиолдолд хэрэглэгч гишүүн шалгалтад хамруулахгүй. Уг доод хэмжээний үнийн дүн нь 6 дахь хэсгийн заалтын дагуу экспортлогчид өгөх мэдээллийн нэгэн хэсэг болно.
3 дугаар зүйл
Экспортлогч гишүүний хүлээх үүрэг
Үл алагчилах
1.Ачилтын өмнөх шалгалтын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжоо үл алагчилах үндсэн дээр хэрэглэхийг экспортлогч гишүүн хангана.
Ил тод байдал
2.Экспортлогч гишүүн ачилтын өмнөх шалгалтын үйл ажиллагаатай холбогдолтой хүчин төгөлдөр бүх хууль тогтоомжийг бусад засгийн газар, худалдаа эрхлэгчдийн сонорт хүрэхүйц байдлаар шуурхай хэвлэн нийтэлж байна.
Техникийн туслалцаа
3.Экспортлогч гишүүн энэхүү хэлэлцээрийн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн техникийн туслалцааг хэрэглэгч гишүүнд хүсэлтийнх нь дагуу харилцан тохиролцсон нөхцөлөөр үзүүлэхийг санал болгоно.
4 дүгээр зүйл
Хөндлөнгөөс хянан үзэх журам
Ачилтын өмнөх шалгалтын байгууллага болон экспортлогч хоорондын маргаанаа хамтран шийдвэрлэхийг гишүүд дэмжинэ. Гэхдээ 2 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн заалтын дагуу гомдол гаргаснаас хойш ажлын хоёр өдрийн дараа аль ч тал хөндлөнгийн хяналт хийлгэхээр хандаж болно. Гишүүн нь эл зорилгоор дор дурдсан журмыг тогтоон хэрэгжүүлэх талаар өөрийн зүгээс бололцоотой арга хэмжээ авна:
(a)энэхүү журмыг ачилтын өмнөх шалгалтын байгууллага болон экспортлогчийг төлөөлж буй байгууллагаас хамтран байгуулсан бие даасан байгууллага энэхүү хэлэлцээрийн зорилгоор хариуцан хэрэгжүүлнэ;
(b) (а) дэд хэсэгт дурдсан бие даасан байгууллага нь шинжээчдийн жагсаалтыг дор дурдсан байдлаар бүрдүүлнэ:
(i)ачилтын өмнөх шалгалтын байгууллагыг төлөөлж буй байгууллагын томилсон гишүүдээс бүрдсэн хэсэг;
(ii)экспортлогчийг төлөөлж буй байгууллагын томилсон гишүүдээс бүрдсэн хэсэг;
(iii)(а) дэд хэсэгт дурдсан бие даасан байгууллагаас томилсон худалдааны бие даасан мэргэжилтнүүдээс бүрдсэн хэсэг.
Аливаа маргааныг энэхүү журмын дагуу шуурхай шийдвэрлэх бололцоо хангасан байхаар жагсаалтад нэр дурдсан мэргэжилтнүүдийг сонгох газар зүйн хуваарилалтыг хийнэ. Энэхүү жагсаалтыг ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сарын дотор багтаан гаргах бөгөөд жил бүр шинэчилнэ. Жагсаалт олон нийтэд нээлттэй байна. Жагсаалтыг нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэх бөгөөд бүх гишүүнд тараана;
(c)Маргааныг хөндөх хүсэлтэй экспортлогч, эсхүл ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь (a) дэд хэсэгт заасан бие даасан байгууллагад хандаж хөндлөнгийн хэсэг байгуулах талаар хүсэлт гаргана. Бие даасан хөндлөнгийн байгууллага нь хөндлөнгийн хэсэг байгуулах ажлыг хариуцна. Энэхүү хөндлөнгийн хэсэг нь гурван гишүүнээс бүрдэнэ. Хөндлөнгийн хэсгийн гишүүдийг сонгохдоо зүй бус зардал болон хугацаа алдах явдлыг гаргахгүй байхыг эрмэлзэнэ. Эхний гишүүнийг дээр дурдсан жагсаалтын (i)-д заасан хэсгээс холбогдох ачилтын өмнөх шалгалтын байгууллага нь сонгох бөгөөд энэ гишүүн нь тухайн байгууллагад хамааралгүй байна. Хоёр дахь гишүүнийг дээр дурдсан жагсаалтын (ii)-т заасан хэсгээс холбогдох экспортлогч сонгох бөгөөд энэ гишүүн нь тухайн экспортлогчид хамааралгүй байна. Гурав дахь гишүүнийг дээр дурдсан жагсаалтын (iii) -т заасан хэсгээс (a) дэд хэсэгт заасан бие даасан байгууллага сонгоно. Дээр дурдсан жагсаалтын (iii)-д заасан хэсгээс сонгосон бие даасан худалдааны аливаа мэргэжилтэний нэрийг татгалзах ёсгүй;
(d)дээр дурдсан жагсаалтын (iii)-т заасан хэсгээс сонгосон бие даасан худалдааны мэргэжилтэн нь хөндлөнгийн хэсгийн дарга байна. Бие даасан худалдааны мэргэжилтэн нь хөндлөнгийн хэсгээс маргааныг шуурхай шийдвэрлэхийн тулд шаардлагатай шийдвэр гаргана, жишээлбэл, тухайн асуудлаар хөндлөнгийн хэсгийн гишүүдийг зайлшгүй хуралдуулж шийдвэрлэх шаардлагатай эсэх, ийм шаардлага байгаа тохиолдолд хурлыг хаана хуралдуулах зэргийг шуурхай шийдвэрлэж байна. Чингэхдээ тухайн шалгалтыг хийсэн газрыг харгалзан үзнэ;
(e)маргаанд оролцогч талууд тохиролцсон тохиолдолд маргааныг хянахаар (a) дэд хэсэгт заасан бие даасан байгууллагын дээр дурдсан (iii) -т заасан хэсгээс нэг бие даасан худалдааны мэргэжилтэнг тухайн маргааныг хянан үзэх үүрэгтэйгээр сонгож болно. Энэ мэргэжилтэн нь маргааныг шуурхай шийдвэрлэхэд, жишээлбэл, шалгалт хийсэн байршлыг харгалзан, шаардлагатай шийдвэр гаргах явдлыг хангана;
(f)маргаантай байгаа шалгалтын үйл ажиллагааны явцад маргаанд оролцогч талууд хэлэлцээрийн заалтуудыг хэр баримталсан болохыг тогтоох нь хянан үзэх ажиллагааны зорилго байна. Журмын дагуу хоёр тал өөрсдийн байр суурийг биеэр буюу бичгээр илэрхийлэх бололцоо олгох бөгөөд асуудлыг шуурхай шийдвэрлэх нөхцөлийг хангасан байна;
(g)гурван гишүүнээс бүрдсэн хөндлөнгийн хэсгийн шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Бие даасан шалгалт хийлгэхээр хүсэлт гаргаснаас хойш ажлын найман өдрийн дотор маргааны талаар шийдвэр гаргах бөгөөд гарсан шийдвэрийг маргаанд оролцогч талуудад хүргүүлнэ. Тухайн хугацааг маргаанд оролцогч талуудын харилцан тохиролцсоны дагуу сунгаж болно. Хөндлөнгийн хэсэг буюу худалдааны бие даасан мэргэжилтэн нь тухайн хэргийн хэмжээнээс хамааран холбогдох зардлыг хуваарилн ногдуулна;
(h)маргаанд оролцогч талууд болох ачилтын өмнөх шалгалтын байгууллага болон экспортлогчийн хувьд хөндлөнгийн хэсгийн шийдвэр нь заавал биелүүлэх хүчинтэй байна.
5 дугаар зүйл
Мэдэгдэл
ДХБ –ын тухай хэлэлцээр тухайн гишүүний хувьд хүчин төгөлдөр болмогц гишүүн нь Нарийн бичгийн дарга нарын газарт энэхүү хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгосон дотоодын хууль тогтоомж болон ачилтын өмнөх хяналтын холбогдолтой бусад аливаа хууль тогтоомжийн хувийг хүргүүлнэ. Ачилтын өмнөх шалгалт хийхтэй холбогдолтой хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлт нь тухайн нэмэлт өөрчлөлтийг албан ёсоор хэвлэн нийтлэхээс өмнө хүчин төгөлдөр болох ёсгүй. Ийнхүү хэвлэн нийтэлсний дараа нэмэлт өөрчлөлтийн талаар нарийн бичгийн дарга нарын газарт нэн даруй мэдэгдэнэ. Нарийн бичгийн дарга нарын газар энэхүү мэдээлэл байгаа талаар гишүүдэд мэдэгдэнэ.
6 дугаар зүйл
Хянан үзэх
ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойшхи хоёр дахь жилийн эцэст болон түүнээс хойш гурван жил тутамд Сайд нарын бага хурал нь энэхүү хэлэлцээрийн зорилго болон хэрэгжилтийн явцад гарсан туршлагыг анхааралдаа авах замаар хэлэлцээрийн заалтууд, хэрэгжилт болон үйл ажилллагааг хянаж үзнэ. Ийнхүү хянан үзсэний үр дүнд Сайд нарын бага хурлаас хэлэлцээрийн заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулж болно.
7 дугаар зүйл
Зөвлөлдөөн
Гишүүд энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтэд нөлөөлж болзошгүй аливаа асуудлаар хүсэлтийнх нь дагуу бусад гишүүнтэй зөвлөлдөнө. Эдгээр тохиолдолд 1994 оны ТХЕХ-ийн 22 дугаар зүйлийн заалтуудыг Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичигт боловсруулан хэрэглэсний дагуу энэхүү хэлэлцээрт хэрэглэнэ.
8 дугаар зүйл
Маргаан шийдвэрлэх
Гишүүдийн хооронд энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан аливаа маргааныг 1994 оны ТХЕХ-ийн 23 дугаар зүйлийн заалтууд болон Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичигт боловсруулан хэрэглэсний дагуу шийдвэрлэнэ.
9 дүгээр зүйл
Төгсгөлийн заалтууд
1.Гишүүд энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авна.
2.Гишүүд өөрийн орны хууль тогтоомж нь энэхүү хэлэлцээртэй зөрчилдөхгүй байх явдлыг хангана.
Текст томруулах
A