A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 342

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Газрын тосны тухай хууль (шинэчилсэн найруулга) батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1991 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 204 дүгээр тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 26 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд бөгөөд Уул уурхай, эрчим хүчний сайдын үүргийг хариуцагч Ш.ТҮВДЭНДОРЖ