- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2014 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 63
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 391дүгээр зүйлийн 391.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Доор дурдсан хүмүүсийг Засгийн газрын гишүүн, сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй:
1/Лувсанвандангийн Болдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдын;
2/Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;
3/Цэвэлмаагийн Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;
4/Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын;
5/Даваажавын Ганхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайдын;
6/Нямжавын Батбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засгийн хөгжлийн сайдын;
7/Мишигийн Сономпилийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын.
2.Энэ тогтоолыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
