A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 347

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалт, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 22 дугаар зүйл, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.5 дахь хэсэг, "Журам батлах тухай" Засгийн газрын 2011 оны 121 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

 (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2021 оны 49 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдад мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгохыг Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Ж.Наранбаатар нарт зөвшөөрсүгэй.

3. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдын мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг Төрийн тусгай хамгаалалтын газрын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Сангийн сайдын үүргийг хариуцагч Н.Алтанхуягт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ