A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 314

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.7, 12.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гамшиг судлалын хүрээлэнг Хууль сахиулахын их сургуулийн бүтцээс гаргаж, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд бие даасан бүтэцтэйгээр дахин байгуулсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дотоод хэргийн их сургуулийг өөрчлөн зохион байгуулах тухай" 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 87 дугаар тогтоолын 3 дугаар заалтын "Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА