A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 349

Улаанбаатар хот

ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлыг Ерөнхий сайд, Сангийн сайд, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт хариуцуулсантай холбогдуулан тухайн асуудлыг хариуцсан нэгж, албан хаагчдыг цалингийн сан болон бусад зардлын хамт шилжүүлэн яамдын бүтцийг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд хариуцсан ажилд нь түр томилон ажиллуулах арга хэмжээ авахыг холбогдох Засгийн газрын гишүүд, сайдын үүрэг хариуцагч нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ