- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДУЛААНЫ III ЦАХИЛГААН СТАНЦЫН II ШАТНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-24-ний өдрийн 57-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 331
ДУЛААНЫ III ЦАХИЛГААН СТАНЦЫН II ШАТНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-24-ний өдрийн 57-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Эрчим хүчний тухай хуулийн 5.1.1, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8, 9, 10 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Дулааны III цахилгаан станц" ТӨХК-ийн II шатны шинэчлэлийн хүрээнд "2х125 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах төсөл"-ийн ажлын гэрээг түлхүүр гардуулах нөхцөлөөр байгуулан 2014 оноос хэрэгжүүлж эхлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт даалгасугай.
2. Төслийн санхүүжилтийн эргэн төлөлтийг Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, бондын эх үүсвэрээс болон 2015-2019 оны улсын төсөвт үе шаттайгаар тусгахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ
Текст томруулах
A
A
A
