A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр

Дугаар 358

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Монгол Улсын 2014 оны төсвийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дүгээр тогтоолд дараах 4 дүгээр зүйлийг нэмсүгэй:

"4. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн 2014 оны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилт энэ тогтоолд хамаарахгүй."

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ