A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 354

Улаанбаатар хот

ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм"-ийг 1 дүгээр, "Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм"-ийг 2 дугаар, "Нийгмийн даатгалын байцаагчийн мэргэшлийн зэргийг тогтоох, зэргийн нэмэгдэл олгох журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 469

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37.15-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Нийгмийн даатгалын улсын байцаагчийн дүрэм"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Л.Мөнхзул)-т, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм, журам батлах тухай" Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 354 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА