- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГИЙН ХАНГАМЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр
Дугаар 373
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГИЙН
ХАНГАМЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад авч, орон тооны жолооч бүхий суудлын автомашин болон холбооны үйлчилгээгээр хангахтай холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ авч байхыг Сангийн сайд, Тагнуулын ерөнхий газарт тус тус даалгасугай.
2. Н.Алтанхуягт Улсын Их Хурлын 2011 оны 36 дугаар тогтоолоор тогтоосон цалин, бусад нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 6 сарын хугацаанд олгож, мөн хугацааны дотор ажил, албан тушаал эрхэлбэл томилогдсон ажил, албан тушаалын хөлс нь өмнөх тушаалынхаас бага байвал зөрүүг тооцож олгохыг Сангийн сайдад даалгасугай.
3. Н.Алтанхуягийн бүрэн эрхийн хугацаа дууссан өдрөөс эхлэн Төрийн ордонд ажил, уулзалтын байр гаргаж өгөх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгасугай.
4. Н.Алтанхуягийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн үйлчилгээгээр хангаж байхыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
