A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 375

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ЮНЕСКО-оос зохион явуулдаг Олон улсын театрын фестивальд оролцож тэргүүн байр эзэлсэн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгаланд 65,0 (жаран таван) сая төгрөгийн мөнгөн шагнал олгосугай.

2. Мөнгөн шагналд шаардагдах хөрөнгийг Соёл, урлаг хөгжүүлэх сангаас гаргахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэлд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ОЮУНГЭРЭЛ