- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН, НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 376
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН, НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад 2015 онд олон улсын дараах тэмцээнийг зохион байгуулсугай:
а) Нисэх загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн;
б) "Чингис хаан-2015" жүдо бөхийн Гран-При тэмцээн;
в) Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад-2015; /Энэ заалтыг ЗГ-ын 2015-6-29-ний өдрийн 270-р тогтоолоор өөрчилсөн/
г) Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн;
д) Туялзуур сэлэмний залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн;
е) Хөл бөмбөгийн "Asian Cup-2015" Азийн цомын тэмцээн;
ё) Волейболын эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн;
ж) Чөлөөт бөхийн "Mongolian open" тэмцээн;
з) Тэшүүрийн "Mongolian open" тэмцээн;
и) Софт теннисний "Mongolian open" тэмцээн;
й) Практик буудлагын "Mongolian open-2015" тэмцээн;
к) "Улаанбаатар марафон-2015" олон улсын гүйлтийн тэмцээн;
л) Монгол туургатан бөхийн барилдаан;
м) Олон улсын ахмадын спортын наадам.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан тэмцээний бэлтгэлийг бүрэн ханган зохион байгуулж, дүнг 2015 оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэлд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ОЮУНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A