A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 377

Улаанбаатар хот

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2015 ОНД АГНАХ, БАРИХ

АГНУУРЫН АМЬТНЫ ТООГ ТОГТООХ ТУХАЙ

Амьтны тухай хуулийн 26.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Тусгай зориулалтаар 2015 онд угалз 50, тэх 60, халиун буга 15, саарал чоно 20, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 150, агнуурын шувуу 300 хүртэл толгойг агнуулахаар, тул загас 350 толгойг барьж буцаан тавиулахаар тус тус тогтоосугай. /Энэ тогтоол болон тогтоолын гарчигт ЗГ-ын 2015-4-27-ны өдрийн 164-р тогтоолоор нэмэлт орсон/

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.ОЮУН