- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх/

ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар А/215/421
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх/
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал /Х.Өлзийбаяр/-д үүрэг болгосугай.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Н.Амарзаяа/-т даалгасугай.
4. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 135/256 дугаар тушаалаар хамтран баталсан "Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ | ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ |
Х.ТЭМҮҮЖИН | Н.УДВАЛ |

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар А/259/А/173/А/94
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.13, Шүүх шинжилгээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.9 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга (цагдаагийн хурандаа Ж.Буянбат)-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Н.Мягмар), Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Д.Очирбат), Улсын ерөнхий прокурорын орлогч (төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат) нарт тус тус даалгасугай.
3.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/215, 421 дугаар тушаалаар батлагдсан "Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам", Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Цогцост шинжилгээ хийх журам"-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ Б.ЖАРГАЛСАЙХАН
Текст томруулах
A
A
A

