A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 374

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Инновацийн тухай хуулийн 6.1.5, 27.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Гантөмөрт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.ГАНТӨМӨРТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 39

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Инновацийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 16 дугаар зүйлийн 16.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 374 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН