A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг доор дурдсанаар тогтоосугай:

Хэвлэх

1/Монгол Улсын Ерөнхий сайд;

2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд;

3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд;

5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайд;

6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд;

7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайд;

8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэрийн сайд;

9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд;

10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд;

11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;

12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд;

13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайд;

14/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайд;

15/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;

16/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуйн сайд;

17/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайд;

18/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд;

19/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД