- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай

/Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Улаанбаатар хот
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
