A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 383

ХУВААРЬ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-7-27-ны өдрийн 5-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинээр батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын хуралдаанд түр эзгүй байгаа Засгийн газрын гишүүний хариуцсан асуудлыг хэлэлцүүлэх гишүүдийн хуваарийг хавсралт ёсоор баталсугай.

2. Засгийн газрын хуралдаанд түр эзгүй байгаа гишүүний хариуцсан асуудлыг хуваарийн дагуу хэлэлцүүлэх гишүүн эзгүй тохиолдолд тухайн асуудлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцуулж байхаар тогтоосугай.

3. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Улсын Их Хурлын Байнгын хороодын хуралдаанд асуудал хэлэлцүүлэх гишүүн түр эзгүй тохиолдолд тухайн асуудлыг энэ тогтоолын хавсралтаар баталсан хуваарийн дагуу танилцуулж байхаар тогтоосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хуваарь батлах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.