A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗС-ын 2015-08-28-ны А/190 тоот тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

ХЗС-ын 2015-08-28-ны А/190 тоот тушаалаар хүчингүй болгосон

МОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН

ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх/

2014 оны 12 дүгээр сарын 05-ны өдөр Дугаар А/218 Улаанбаатар хот

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 6 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаал батлагдан гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94, Хууль зүйн сайдын 2014 оны А/17 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /Р.Чингис/-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Н.Амарзаяа/-д тус тус даалгасугай.