- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМД НЭМЭЛТ ЗААЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ХЗДХС 2016-10-07-ны А/62-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2013 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Дугаар А/201 Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ ЗААЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2013-А/121-т/
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий субъект нь гэмт хэрэгтэй тэмцэх, хойшлуулшгүй ажиллагаа явуулах, гэмт хэрэгтнийг хуяглан хүргэх үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зайлшгүй шаардлага байгааг харгалзан үзэж "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн "...онцгой байдал" гэсний дараа "Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба", 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь хэсэгт "Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий" цагдаа, дотоодын цэрэг, "Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба''-ны албан ажлын хэрэгцээнд үйлчилдэг тээврийн хэрэгсэлд-хөх улаан;" гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулсугай.
2. Энэ журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /О.Алтангэрэл/, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга /бригадын генерал Б.Билэгт/-д тус тус даалгасугай.
3. Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Х.ТЭМҮҮЖИН
/ХЗДХС- 2016-10-07-ны А62-р тушаалаар хүчингүй блосон./
Текст томруулах
A
A
A
