A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 399

Улаанбаатар хот

АЖЛЫН ӨДӨР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Хөдөлмөрийн тухай хуулийн 77.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2015 оны 1 дүгээр сарын 2-ны Баасан гарагийн ажлын өдрийг 1 дүгээр сарын 10-ны Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хөдөлмөрийн сайд С.ЧИНЗОРИГ