- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ /ажил эхлэх, дуусах цагийг зохицуулах/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 393
Улаанбаатар хот
ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 12 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, тэдгээрийн ажиллагсад, суралцагчдын тоо, түгжрэл ихээр үүсч байгаа зам, цаг хугацаа зэргийг харгалзан нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх