A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны  12  сарын  18  өдөр  

    Дугаар  79     

Төрийн ордон, Улаанбаатар хот

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

Төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хүний хөгжил сангийн төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 320,000.0 сая төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2014 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД