A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 359

Улаанбаатар хот

ХҮҮХДИЙН СПОРТЫН Y ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5, 16.1, 20.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүүхдийн спортын Y их наадмыг 2015 онд орон даяар зохион байгуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэл, Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Гантөмөр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2. Их наадам болон эрх авах тэмцээнд оролцох зардлыг 2015 оны төсөвтөө тусган санхүүжүүлэхийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Их наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2015 оны төсвийн багцад тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд нарт тус тус даалгасугай.

4. Хүүхдийн спортын Y их наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулж, дүнг 2015 оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ОЮУНГЭРЭЛ