- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2014 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 84
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Шагдарын Батцэцэг, Баасанжавын Ганболд, Дамбын Гантөмөр, Цэрэнпилийн Гомбосүрэн, Чойжилжавын Дамбажав, Цэрэнчимэдийн Зоригтбаатар, Сүрэнгийн Цэрэндорж нарыг чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
