A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 2014 оны  12  сарын  25  өдөр   

 Дугаар  85

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилох тухай

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Батжаргалын Батбаяр, Баастын Золбаяр, Дэндэвийн Нямсамбуу, Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ, Довдонгийн Цэндсүрэн, Балдангийн Энхмандах, Зургаанжингийн Энхболд нарыг томилсугай.

2.Энэ тогтоолыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД