- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-3-ны өдрийн 9-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 8
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-3-ны өдрийн 9-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
-Байгаль орчин, аялал жуулчлалын газар;
-Биеийн тамир, спортын газар;
-Боловсрол, соёлын газар;
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аймаг, нийслэлийн Засаг даргын харьяа зарим агентлагийн тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар тогтоол, "Хөдөлмөрийн хэлтэс байгуулах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар тогтоол, "Худалдан авах ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 144 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 146 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 415 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
