A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /СС-ын 2016 оны 286-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СС-ын 2016 оны 286-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 242

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2014-201-т/

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Сангийн сайдын 2014 оны 201 дүгээр тушаалаар батлагдсан "Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, мэдээллийг ашиглах журам"-ын дараах хэсгийг дор дурдснаар өөрчлөн найруулсугай.

1.1.Журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг "Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд цахим хэлбэрээр ирүүлэх ба дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.1.1. "Санхүүгийн тайлангийн И-баланс програм"-д хандан маягтын дагуу бүрэн, алдаагүй шивж, харилцагч санхүүгийн байгууллагад илгээнэ.

2.1.2. Илгээсэн тайлангийн үзүүлэлт алдаатай бол аж ахуйн нэгж, байгууллага тайлангаа засварлах үүрэг хүлээх ба засвар хийж дахин илгээсэн тайланг хугацаандаа тушаасан тайлан гэж үзнэ." гэж;

1.2.Журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг "Илгээсэн санхүүгийн тайлангийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг аж ахуйн нэгж, байгууллага хариуцна." гэж;

1.3.Журмын 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсгийг "маягтын дагуу бүрэн, алдаагүй зөв бөглөсөн эсэх" гэж;

1.4.Журмын 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсгийг "Улсын төсөвтэй харьцдаг дараахь аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайланг цахим хэлбэрээр болон батлагдсан маягтын дагуу биечлэн тушаах ба Сангийн яамны тухайн чиглэлийн асуудлыг хариуцаж буй газраар хянуулсаны үндсэн дээр баталгаажуулна. Үүнд:

3.5.1 Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой

3.5.2 Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан

3.5.3 Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан

3.5.4 Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан

3.5.5 Сангийн яамнаас тусгайлан мэдээлсэн" гэж;

1.5.Журмын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийг "...журмын 3.7..." гэж тус тус өөрчлөн найруулсугай.