A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 22

Улаанбаатар хот

ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ, АЖЛЫН ХЭСГИЙН ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Ерөнхий сайд орон тооны 12 зөвлөхтэй байхаар тогтоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 30 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 275 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

2.Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шуурхай ажил гүйцэтгүүлэх ажлын хэсэг нь референт 2, шинжээч 2, шадар туслах 1 орон тоотой, мөн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар (Үг, илтгэлийн хэлтэс, Цахим мэдээллийн хэлтэс, Сонин хэвлэлийн хэлтэс, Контент боловсруулах хэлтэс, Гадаад мэдээ, сурталчилгааны хэлтэс, Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвтэй) 33 орон тоотой байхаар тус тус тогтоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 275 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон. Засгийн газрын 2025 оны 213 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

3.Ерөнхий сайдын ажлын хэсгийн оператор-мэргэжилтнээс бусад орон тооны ажилтан нь төрийн улс төрийн албан хаагч байна.

(Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 213 дугаар тогтоолоор нэмсэн)

4. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, ажлын хэсгийн зардлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөвт тусган санхүүжүүлэх, үйл ажиллагааны стратегийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт тусган батлуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

(Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 213 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ерөнхий сайдын ажлын хэсгийн орон тоо, зардлын төсвийн тухай" Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 47 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 31

Улаанбаатар хот

ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ, АЖЛЫН АЛБАНЫ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхий сайд орон тооны 12 зөвлөх, 1 шадар туслахтай байхаар тогтоосугай.

2.Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба нь Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар (Сонин хэвлэл, үг илтгэлийн хэлтэс, Контент, цахим мэдээллийн хэлтэс, Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвтэй), Стратеги, судалгаа, зохион байгуулалтын газар (Судалгаа, зохион байгуулалтын хэлтэстэй), нийт 37 орон тоотой байхаар тус тус тогтоосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ерөнхий сайдын зөвлөх, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ