- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ГААЛЬ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар 18
Улаанбаатар хот
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ГААЛЬ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
1. Импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дор дурдсанаар тогтоосугай:
(Энэ заалтад Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 438 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 109 дүгээр тогтоол, мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 166, Засгийн газрын 2017 оны 34, 207, 309 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны 26 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 161, 496 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 244 дугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 241 дүгээр тогтоол, Засгийн газрын 2025 оны 222 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)
|
|
Хилийн боомтын нэр |
Онцгой албан татварын хэмжээ |
|||
|
Автобензин (шинжилгээний аргаар тогтоосон октаны хэмжээ) |
Дизелийн түлш |
||||
|
80 |
92 |
95 болон түүнээс дээш |
|||
|
1. |
Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга |
0 |
0 |
0 |
0 |
|
2. |
Ханх, Ульханмайхан |
0 |
|
0 |
0 |
|
3. |
Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг |
0 |
0 |
210,000 |
0 |
|
4. |
Эрээнцав |
0 |
0 |
80,000 |
0 |
2.Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг "5" хувиар тогтоосугай. /Энэ заалтад Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 65 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
САНГИЙН САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 328
Улаанбаатар хот
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Импортлон оруулж байгаа автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2027 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал доор дурдсанаар тогтоосугай:
|
№ |
Хилийн боомтын нэр |
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (нэг тонн тутамд төгрөгөөр) |
||
|
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) |
Дизелийн түлш |
|||
|
90 хүртэл |
90 ба түүнээс дээш |
|||
|
1. |
Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга |
0 |
0 |
0 |
|
2. |
Ханх, Ульханмайхан |
0 |
0 |
0 |
|
3. |
Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг |
0 |
0 |
0 |
|
4. |
Эрээнцав |
0 |
0 |
0 |
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоол, "Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 161 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 496 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 244 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 241 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 222 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС
БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх